UBLife Logo
Дэлхий

Хятад эрчүүд эхнэр авахаар Орост ирдэг болжээ

Хятад эрчүүд эхнэр авахаар Орост ирдэг болжээ

Хуримын зардал өндөр, сүйн бэлэг хэт үнэтэй зэрэг шалтгаанаар хятад эрчүүд Орос, Украинаас эхнэр авахаар ирдэг болжээ. Уг нь тэд хятад эмэгтэйтэй гэрлэхийг хүсдэг ч “цайли” буюу сүйн бэлэг төлөх хэрэгтэй болдог байна. Уламжлал ёсоор зарим хот, тосгонд үл хөдлөх хөрөнгө, алт мөнгө, үнэтэй бэлэг өгч байж, охиных нь гарыг гуйдаг байна. Бүр алс хөдөө нутагт ч энэ бэлгийн ханш нь 500-600 мянган юань ($70–80 мянга) байдаг. Тэгэхээр сүйн бэлэг шаарддаггүй Орос орноос эхнэр авах нь хамаагүй хямд тусна.

Сүүлийн жилүүдэд орос бүсгүй зуучилж, танилцуулах агентлаг борооны дараах мөөг мэт олширчээ. Хятадын олон нийтийн сүлжээгээр хуримын зар байнга явах болсон байна. Тэнд орос, украин эмэгтэйчүүдэд сүйн бэлэг хэрэггүй, нөхрөө өндөр орлоготой байхыг шаарддаггүй, жинхэнэ өв тэгш эхнэр болно гэсэн сурталчилгаа явсаар.  

34 настай санхүүч Сунь Янь одоо болтол эцэг эхтэйгээ хамт амьдардаг. Тэрээр The Times-д ярилцлага өгөхдөө “Би үерхэж байсан хятад бүсгүйтэйгээ гэрлэхэд бэлэн байсан. Даанч тэр хэт их зүйл хүссэн. Орон байр, алтан эдлэл, бэлэг гээд нийт 400 мянган юань болж байлаа. Надад тийм их мөнгө байгаагүй тул салсан” гэж хэлжээ. Одоо тэр орос эхнэртэй болох гэж байгаа. “Владивосток хотоос эхэлнэ. Тэгээд Алс Дорнодын хотуудаар хайгаад бүтэхгүй бол Украинд очно. Москвагийн эмэгтэйчүүд хятад эрчүүдийг тоодоггүй гэсэн” гэж ярьж байна.  

Орост ч гэсэн хятад эрчүүдэд эхнэр зуучлах агентлагууд бий. “Алтан хурим” нэртэй нэг компани 4500 ам.доллароор Приморьед эхнэр хайх романтик аялал зохион байгуулж байна. БНХАУ-ын “Нэг хүүхэд” бодлогын уршгаар одоо Хятад улс 35 сая эрчүүдийн илүүдэлтэй болоод байгаа бол ОХУ-д эмэгтэйчүүд эрчүүдээсээ 10 саяар олон гэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Zochin\13.214.191.171
Orostoi suugaad ur udmaa upgrade hiij tsarailag bolgoh n l dee
Zochin\13.214.191.171
Orostoi suugaad ur udmaa upgrade hiij tsarailag bolgoh n l dee
Zochin\18.140.59.191
Orostoi suugaad ur udmaa upgrade hiij tsarailag bolgoh n l dee
Zochin\18.140.59.191
Orostoi suugaad ur udmaa upgrade hiij tsarailag bolgoh n l dee
Zochin\18.140.59.191
Orostoi suugaad ur udmaa upgrade hiij tsarailag bolgoh n l dee
Zochin\18.140.59.191
Orostoi suugaad ur udmaa upgrade hiij tsarailag bolgoh n l dee