Мэргэжлийн сүмо бөхийн Такасаго дэвжээг монголчууд сайн мэднэ. Энэ дэвжээнд Манай Өглөөний хөх луу, Өглөөний улаан луу нар амжилттай барилдаж, Асашёорюү ёкозүна цол хүртсэн билээ. Такасаго дэвжээний ояката нь Асасэкирюү хэмээх Б.Дашням. Тус дэвжээ өнгөрсөн Нагоя башёд жюүрёод 3 бөх нь дэвшсэн том амжилт үзүүлсэн нь сүмод 46 жилийн дараа тохиолдож байгаа зүйл байлаа.
Юуны өмнө озэки асан Асанояма 5, макүшитагийн зүүний хоёрт байсан Ишизаки 6, гуравт байсан Асахакүрюү 5 давж, гурвуулаа ирэх тэмцээнд жюүрёод барилдах болсон.Сэкитори болсноо тэмдэглэн, Ишизаки нэрээ Асасүйрюү болгон өөрчилсөн. Энэ нь Өглөөний ногоон луу гэсэн утгатай. Түүний төрсөн ах нь дээд зиндааны Асакорюү бөгөөд Өглөөний улаан луу гэсэн нэртэй. Үүн дээр манай Асахакүрюү буюу Өглөөний цагаан лууг нэмэхээр гурван луутай болжээ.