UBLife Logo
Спорт

Широнорюү Э.Одгэрэлийн хүү О.Тулга сагсан бөмбөгөөр цахиур хагалж байна

Широнорюү Э.Одгэрэлийн хүү О.Тулга сагсан бөмбөгөөр цахиур хагалж байна

Өнгөрсөн жилийн Канто дайгакү сагсан бөмбөгийн оюутны лигийн нэгдүгээр дивизионд дэвшиж, энэ хавар лигийн шилдэг наймд шалгарсан Aoyama Gakuin University багийн ахлагч нь дөрөвдүгээр дамжааны О.Тулга юм. Тэрээр Монголын шигшээ багт дуудагдаж байсан билээ.

О.Тулга Монголд төрсөн. Түүнийг бага байхад аав нь Японд ирж, сүмо барилдаж байсан юм. Сакайгава дэвжээнд Широнорюү нэрээр барилдаж байсан аав нь жюүрёо зиндааны манлай бөх байсан. О.Тулга 6 нас хүртлээ өвөө дээрээ байж байгаад бага ангид орох жилээ Японд ирсэн. Анх аавтайгаа ижил сүмо барилдана даа гэж бодож байсан гэдэг. Монголд байхдаа найзуудтайгаа барилдаж тоглодог байсан бол Японд хамт барилдах хүүхэд байхгүй.

Ингээд хамгийн анхны япон найзынхаа нөлөөгөөр сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлжээ. Япон хэл мэдэхгүй монгол хүхэд хичээл дээр хэнтэй ч, юу ч ярьдаггүй байсан ч харин тэр найз нь хамт тоглохоор дууддаг, нөхөрлөж эхэлжээ. Заримдаа найз нь өнөөдөр сагсан бөмбөгийн секцтэй тул хамт тоглож чадахгүй гэх тул Тулгаа хүү ч хамтдаа тоглохоор сагсан бөмбөгийн багт орсон байна. Удалгүй сагсан бөмбөгийн амтанд орж, найзын тоо ч нэмэгдсэн байна.

Дунд ангид байхдаа U15 багт тоглож, Өсвөрийн Бүх оддын багт сонгогдсон нь түүнд улам их итгэл өгсөн гэнэ. Дүүрэг дотроо тоглодог байсан хүү удалгүй муж, хот, улсын тэмцээнд орж эхэллээ. Японы сагсан бөмбөгт түүнийг мэддэг, таньдаг болжээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.