UBLife Logo
Newsfeed

Гоц ухаантай хүүхдэд байдаг 8 өвөрмөц шинж

Г.Сүрэн
Г.Сүрэн
Гоц ухаантай хүүхдэд байдаг 8 өвөрмөц шинж

Хүүхэд бүр өөр өөрийн давтагдашгүй зан чанартай тул хүүхдийг "ухаалаг", "ухаан муутай" гэж ангилах нь утгагүй. Харин ой тогтоолт, сэтгэн бодох чадвараараа "гоц" хэмээн тодорхойлогдсон хүүхдүүдэд явуулсан судалгаагаар тэдэнд дараах 8 нийтлэг шинж төрх илэрчээ. 

1. Том эгч/ ах 

Айлын том хүүхэд бүр гоц ухаантан байх боломжгүй. Гэвч айлын ууган хүүхэд айлын бага хүүхдээс илүү ухаалаг байх магадлал 3 хувиар их байдаг аж. Ялангуяа айлын ууган охид багаасаа хариуцлага үүрэх, удирдан манлайлах чадварт суралцдаг. Мөн ээжүүд анхны хүүхдээ залуудаа төрүүлдэг тул илүү анхаарал тавьж, хатуу хүмүүжүүлдгийг энэ судалгаагаар онцолжээ. 

2. Муур нохойнд хайртай

Өхөөрдөм муур нохойнд дургүй хүн хэн байх билээ? Тэгвэл нохой, муур тэжээдэг хүмүүс ухаалаг байдгийг Висконсин Их сургуулийн судлаачид энэ судалгаагаар нотолжээ. Ингэхдээ 600 гаруй сурагчдаас муур нохойнд дуртай эсэхийг нь асуун, тэдний дүнгийн голч оноотой харьцуулахад өндөр оноотой хүүхдүүдийн ихэнх нь муур нохойнд дуртай байв. Альберт Эйнштейн, Пабло Пикассо, Марк Зукерберг гээд алдартангууд бүгд л тэжээмэл амьтадтай байсан нь ч үүний нэг жишээ юм. 

3. Эхийн сүүгээр хооллож байсан

“Science Daily” сэтгүүлийн судалгаагаар 3000 хүүхдэд судалгаа явуулахад хөхөөр хооллож өссөн хүүхэд нэмэлт сүүн тэжээлээр хооллож байсан хүүхдүүдээс илүү биеийн хөгжил сайтай, өндөр "IQ"-тэй байжээ. 

4. Өндөр 

Бусдаас өндөр байлаа гээд сагсан бөмбөг, спортод амжилт гаргах ёстой гэсэн үг биш ч хүүхдийн тархинд эерэг нөлөөтэй аж. АНУ, Их Британийн ЕБС-ийн сурагчдад судалгаа явуулахад өндөр хүүхдүүд илүү ухаалаг, өөртөө итгэлтэй байжээ. 

5. Багадаа уншиж сурсан

Мэдлэгтэй, ухаалаг хүний хамгийн энгийн дадал ном унших гэж бид үздэг. Тэгвэл бусдаас илүү ухаалаг хүүхдүүд багадаа унших төлөвшилд эртнээс суралцдаг байна. Багадаа уншиж сурсан хүүхэд үгийн баялагтай, холч ухаантай болдог юм.

6. Хөгжилтэй

Ухаалаг хүн буурь суурьтай, ааш муутай гэж олонх хүн боддог ч тийм биш юм. Ялангуяа хүүхэд ухаажих тусам бусдад өгөөмөр хандаж, жижиг зүйлийг ч инээдтэй, хөгжилтэй байдлаар хүлээн авч сурдаг. Мексикийн Их сургуулийн судлаачид бага насны хүүхдүүдээр зураг зуруулахад хамгийн онц сурлагатай болон өндөр мэдлэгтэй хүүхдүүд илүү хошин мэдрэмжтэй зурж байжээ.

7. Оройтож унтдаг

“Psychology Today”-ийн судалгаагаар АНУ-ын 125-аас дээш "IQ"-тэй хүүхдүүд шөнийн 00:00 цагаас хойш унтдагийг тогтоожээ. Мэдээж шөнө нойр нь хүрдэггүй хүүхэд бүр ухаалаг байх боломжгүй. Гол онцлог нь ухаалаг хүүхдүүд унтахаар хэвтэх үед төсөөлөн бодох чадвар нь нэмэгддэгээс шалтгаалжээ.

8. Дотогшоо зантай 

Дотогшоо зантай, өөрийн мэдрэмжээ бусадтай төдийлөн хуваалцдаггүй интроверт хүүхдүүд нийгэмд багагүй бэрхшээлтэй тулгардаг. Харин ийм хүүхдүүд бусдаас илүү ухаалаг шийдвэр гаргадгийг энэ судалгаагаар тогтоожээ.

 

Эх сурвалж: Indy100

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
10
4
17
0
0
0
0
4

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.