Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Дотоод ертөнцөө "сюрреализм"-аар дүрсэлсэн 5 УРАН БҮТЭЭЛЧ


Дэлхийн I дайны дараа Парис хот шинийг эрэлхийлэгч уран бүтээлч, сэтгэгчдийн цугларах газар болов. Дайны үеийн аймшигт үймээн самуунаас төрсөн Дадайзм хөдөлгөөн эрчийг авч уламжлалт урлагийн сэтгэлгээг үгүйсгэн сюрреализм урсгал бий болжээ. Бодит байгаа зүйл, болсон хэрэг явдлыг үнэн чигээр нь бичиж зурах нь уран туурвил биш, болхи бүдүүн хуулга дуураймал хэмээн сюрреалистууд үзнэ. Тэд учир шалтгааныг үгүйсгэж, дотоод ертөнцөө уран сайхан, төсөөллийнхөө хүчээр илэрхийлэн гаргаж байв. Тэдний төлөөлөл болсон 5 уран бүтээлчтэй та бүхнийг танилцуулж байна. 

        Андре Бретон (1896 - 1966)

Франц зохиолч, яруу найрагч, уран бүтээлч Андре Бретон урлагийн "Дада" нэгдлийг үүсгэн байгуулагчдын нэг юм. Тэрээр "Сюрреалист тунхаг" бүтээлдээ "Сюрреализм бол цэвэр сэтгэцээс гарч буй автомат үйлдэл юм" гэж бичжээ. Тэр уран бүтээлээрээ дамжуулан ухамсар, шалтгаанаас ангид цэвэр мэдрэмжээ илэрхийлэхийг зорьж байв. 

        Макс Эрнст (1891 - 1976)

Герман зураач, барималч Макс Эрнст нийгмийн аливаа нөлөөллөөс ангид цэвэр доод ухамсраасаа уран бүтээл туурвихыг эрэлхийлж байв. Тэрээр Фройдын зүүдний онолыг уран бүтээлдээ тусгахыг оролдсон анхдагчдын нэг юм. Түүний эмнэлгийн мэс заслын ширээн дээр хурьцал үйлдэж буй хүүхэн залуу хоёрыг оёдлын машин болон шүхрээр дүрслэн харуулсан бүтээл нь ихээхэн алдартай билээ.  

        Салвадор Дали (1904 - 1989)

Хамгийн алдартай сюрреалист уран бүтээлч болох Салвадор Дали XX зууны хамгийн бүтээлч хүмүүсийн нэг. Тэрээр уран зураг, баримал, хувцас загвар, кино бүтээл гээд олон салбарт хүч үзэж байв. Түүний зүүд, хий харсан зүйлс, бодол санаа нь хайлж буй цаг, хувцасны шүүгээн хүн, хөлөг онгоцны эрвээхэйн далбаа гээд олон янзаар илэрдэг байв.

        Жоан Миро (1893 - 1983)

Испани зураач Жоан Миро төсөөлөлдөө буусан хийсвэр дүрс, сонин хачин зураасуудаар дотоод ертөнц, хүүхэд насны дурсамжаа илэрхийлдэг байв. Түүний нэгэн бүтээлд гитар хөгжим шиг хэлбэртэй хоосон гэдэстэй хүн дүрслэгдсэн байдаг нь ядуу зүдүү, өлсгөлөн явсан үеийг нь төлөөлжээ. 

        Рене Магритт (1898 - 1967)

Белги зураач Рене Магриттын бүтээлийн хэв маягийг судлаачид "Шидэт реализм" гэж тодорхойлдог. Түүний бүтээлд ихээр дүрслэгддэг малгайтай эрийг түүний өөрийнх нь хөрөг зураг хэмээн критикүүд үздэг. Бусад сюрреалист уран бүтээлчдээс ялгаатай нь тэрээр энгийн дундаж амьдралыг сонгон чимээгүйхэн оршин тогтносон байдаг. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан
2
2024.04.22
Хүүхэд, залуучуудын театр 4 сарын 25-нд нээлтээ хийнэ
3
2024.04.19
Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ
санал болгох
1
21 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin 2021.07.09 66.181.161.19

tanai website unen goy urlagiin niitleluud ih bichdeg boljee. iimerhuu niitlel unshihaar unenhuu jargah yuma. urlag, uran zohioliin talaar niitleluud ulam ihiig bicheerei. bidniigee unen jargaaj baigaa shu gedgiig helmeer sanagdlaa

0 Хариулах