Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Нобелийн шагнал аваагүй ч хүн төрөлхтөнд хүлээн зөвшөөрөгдсөн 16 ЗОХИОЛЧ


Нобелийн Утга Зохиолын шагналыг хүн төрөлхтний оюун санаанд утга зохиолоор дамжуулан хувьсал хийсэн хүндтэй зохиолч, уран бүтээлчдэд олгодог. Гэхдээ хамгийн "суут" хэмээгдсээр ирсэн зохиолчдийг энэ шагнал тойрсоор ирсэн нь нууц биш. Зарим нь өөрийн хүслээр уг шагналыг үгүйсгэн, татгалздаг байв. Ингээд утга зохиолын ертөнцөд арилшгүй ул мөрөө үлдээсэн ч Нобелийн шагнал хүртээгүй эрхмүүдийг танилцуулж байна.

1. Хо́рхе Луи́с Бо́рхес
Латин Америкаас төрсөн орчин цагийн суут зохиолч роман бичсэн удаагүй ч өгүүллэгүүд нь утга зохиолын ертөнцөд цоо шинэд тооцогддог. Түүнийг орчин цагийн утга зохиолын эцэг гэж хүн төрөлхтөн нэгэнтээ хүлээн зөвшөөрсөн ч Нобелийн шагнал хүртээгүй.

2. Чинуа Ачебе
Нигерийн яруу найрагч, зохиолч Чинуа Ачебе “Бүх зүйл нуран уналаа” романаараа алдартай. Тус роман нь дэлхийн сонгодгуудын тоонд зүй ёсоор тооцогдож, 1958 онд хэвлэгдсэн үеэсээ хойш 50 хэл дээр хэвлэгдэж, 10 гаруй сая хувь борлогдсон.  

3. Роберто Боланьо
Латин Америкийн нэрт зохиолч Роберто Боланьо “2666” гэх цор ганц бүтээл хэвлүүлсэн ч энэхүү роман нь бүх цаг үеийн суут бүтээлд тооцогдсоор байна.

4. Кобо Абэ

Японы нэр зохиолч Кобо Абэ “Кафка” маягийн уран бичлэгээрээ алдартай. Тэр 1993 онд Нобелийн шагналтнаар тодорсон ч тэр жилдээ шагналаа гардан авахаасаа өмнө өөд болсон тул шагналыг Тони Моррисонд олгожээ.

5. Эдит Уортон
Алдарт зохиолч Эдит Уортон 1927,1940 онуудад Нобелийн шагналын сүүлийн сунгаанд тодорч байсан ч өөрийн хүслээр татгалзаж дотны найз Хэнри Жамест олгохыг санал болгожээ.

6. Поль Валери

Францын яруу найрагч Поль Валери 1930-1944 оны турш нийт 12 удаа уг шагналд нэр дэвшжээ. Эцэст нь 1945 онд түүнд шагналыг олгохоор шийдвэрлэсний дараахан суут зохиолч зуурдаар амиа алджээ. Ингээд шагналыг Габриэль Мистральд олгожээ.

7. Лев Толстой
Түүнийг гурван удаа Нобелийн шагналд нэр дэвшүүлж байсан ч Оросын бүх цаг үеийн алдарт зохиолч “Мөнгө ад зэтгэрийг л дууддаг” гэж шагналыг үгүйсгэсэн тул Шведийн Академиас түүнд олгохоос түдгэлзжээ

8. Карел Чапек
Чехийн зохиолч Карел Чапект Нобелийн шагналыг олгохоор болоход тэрээр “Өө үгүй дээ. Хэрэггүй. Би хэдийн докторын ажлаа биччихсэн шүү дээ” гэж хошигносон удаатай.

9. Жон Апдайк
Жон Апдайк олон удаа нэр дэвшсэн ч шагналыг хүртэлгүй өөд болжээ.

10. Владимир Набоков
XX зууны өрнөдийн уран зохиолын томоохон төлөөлөгч Орос гаралтай Америкийн зохиолч Владимир Набоков 1975 онд нэр дэвшсэн удаатай ч “хэзээ ч шагнагдаагүй суутан”-ы нэгд тооцогдсоор иржээ.

11. Жеймс Жойс
Түүнийг амьд ахуй байхад зохиол бүтээлийг нь төдий үнэлсэнгүй. Суут зохиолчийн бүтээлүүд Нобелийн шагналаас ч илүү том ул мөрийг утга зохиолын ертөнцөд үлдээснийг уншигч олон хүлээн зөвшөөрөх буй.

12. Виржиния Вульф
Британий модернист зохиолч Вирджиния Вульфийн бүтээлүүд Нобелийн шагнал авахад зүй ёсны гэж тооцогдсоор ирсэн ч шагналын эзэн болж байсангүй.

13. Лу Шунь
1930 онд түүнийг Нобелийн Утга зохиолын шагналд нэр дэвшсэнийг дуулгахад тэрээр “Шведүүд яг үнэндээ Хятадуудын жинхэнэ хөдөлмөрийг үнэлэн хэзээ ч энэ шагналыг өгч байсангүй. Ингэж бидний бардамналыг хөдөлгөж дэвэргэж байхаар үзэн ядсан нь дээр” гэж хэлж байжээ. Түүний хүслийг харгалзан дараагийн нэр дэвшигч Америкийн зохиолч Синклер Льюист шагналыг олгосон.

14. Р.К.Нараяан
Энэтхэгийн зохиолч Р.К.Нараяаны уран бүтээл утга зохиолын салбарт нэгэнтээ үнэлэгдсэн ч түүнийг хэтэрхий хурц шүүмжлэлт өнгө аястай хэмээн уг шагналд тодруулж байсангүй.

15. Карлос Фуэнтес
Мексикийн романч Карлос Фуэнтесийн “The Death of Artemio Cruz”, “Aura”, “Terra Nostra” зэрэг бүтээлүүд гайхалтай үнэлэгддэг ч түүнд бус насан туршийн өрсөлдөгч гэгдсээр ирсэн зохиолч Пазд уг шагналыг олгожээ.

16. Вилла Катер
1930-аад онд түүний нэр Скот Фицджералд, Эрнест Хемингуэй нартай зэрэгцэн Нобелийн шагналд нэр дэвшдэг байв. Хемингуэй 1954 онд уг шагналыг хүртсэн ч Скот Фицджералд, Вилла Катер нар Нобель аваагүй суут зохиолч хэвээр үлджээ.

Эх сурвалж: Brainpickings

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
21 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.07.13 139.5.217.80

Кафка хаана байна хахахаха

0 Хариулах