Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

ЦАГИЙН ХУВААРЬ: Кафка, Мураками, Стивин Кинг нар хэдэн цагт босдог (байсан) бэ?


Уран бүтээлээ тасралтгүй туурвигч, зохиолч, уран бүтээлч нар өөрийн гэсэн арга барил, цагийн хуваарьтай байх нь бий. Өндөр бүтээмжтэй, ур чадвартай хүмүүс төрөлхийн суу ухаантай гэхээс илүүтэй өдөр бүр тасралтгүй хөдөлмөрлөгч нар байдаг. Өөр өөрийн онцлогоор түүхэнд мөнхөрсөн дараах 3 зохиолч өдрийг хэдэн цагаас эхлүүлж, юу хийдэг (байсан) бол? 

I. Харүки Мураками

“Би аль нэг роман барьж аваад бичиж эхлүүлсэн үедээ үүрийн 04:00 цагт босоод 5-6 цаг ажилладаг. Үдээс хойш 10 км гүйх юм уу, 1500 м сэлдэг. Тэгээд юм уншиж, сайхан хөгжим сонсоно. Орой бүрийн 21:00 цагт унтсан байдаг. Би өдөр бүр яг л ийм зарчмаар ажилладаг. Ийн нэг дадлаар ажиллах нь тархийг нэг үгээр хэвшүүлчихдэг юм. Бичиж туурвих нь хүнээс асар их тэвчээр шаарддаг тул энэ хэвээр тасралтгүй ажиллахыг зорьж байна. Гэхдээ шинэлэг, бүтээлч байхын тулд сэтгэлгээгээ өөр өөрөөр туршиж үздэг."

II. Стивин Кинг 

“Би өглөө 08:00 босоод аяга ус юм уу, цай уудаг. Өглөөний 08:00-8:30 хүртэл сууж амарна. Амин дэм, хөгжим тоглуулагчаа бэлтгээд, үзэг цаас нийлүүлдэг дээ. Өдөр бүр яг ийм замаар тасралтгүй суух нь ухаан санаанд төсөөлөл урган бий болгоход тусалдаг. Би өдөр бүр яг 2000 үг буюу 10 хуудас бичих үүргийг өөртөө хүлээсэн. Баяр наадам, төрсөн өдөр, зул сараар ч үүнийгээ л хийдэг. Өдөр бүр л бичихгүй бол зохиолын дүрүүд ой ухаанаас оргон зайлж, жинхэнэ хүн биш дүрүүд шиг харагдаж эхэлнэ. Хүн өдөр бүрийг өөр хэмнэлээр эхлүүлээд байвал тархи дасах гэж удна. Тиймээс нэгэн хэвээр тасралтгүй ажиллах нь үр бүтээл юм.” 

III. Франц Кафка

“Бичиж байх үедээ, бас бусад үед ч 08:30-13:30 цаг хүртэл унтдаг. Өдрийн 3:30-д  өглөөний  хоолоо идээд, дасгал  хийж, амарна. Оройн 11 цагаас эхлээд ажиллана. Тэр өдрийн хүч чадал, чармайлтаас бүх зүйл шалтгаалах тул өөрт тухтай үедээ ажиллахыг хүсдэг. Ингээд ажиллаад аз тохиовол үүрийн 6-7 хүртэл сууна."

 Эх сурвалж. Bookstr

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
3 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.