UBLife Logo
Newsfeed

Хонконгод 'миймний музей' нээгджээ

Ub.life
Ub.life
Хонконгод 'миймний музей' нээгджээ

Хонконгод өнгөрсөн долоодугаар сард "миймний музей" нэртэй үзэсгэлэн нээгджээ. Тус үзэсгэлэнг Хонконгод төвтэй 9GAG вэб сайттай хамтран гаргаж байгаа бөгөөд дэлхий нийтэд хамгийн их тархсан, алдартай интернэт мийм, хошигнолуудыг харуулсан үндсэн долоон хэсгээс бүрдэж байгаа гэж  K11 Art Mall's инстаграмд хуудсанд бичжээ. 

Үзэгчид "цаг хугацааны хонгил"-оор орж телевизийн дэлгэцээр дамжуулан миймний түүхтэй танилцахын зэрэгцээ хялбархан арилгадаг шивээс хийлгэх, миймүүдийг хэвлүүлж авах, зургийн бүхээгт очиж өөрийнхөө миймийг хийх, 4D интерактив хэсгээр зочлох боломжтой аж. Түүнчлэн AR (Augmented Reality) үзэсгэлэнгийн хэсэгт очиж 2D миймүүдийг харж болох юм. 

Зохион байгуулагчдын үзэж байгаагаар миймний музейн онцлох зүйлсийн нэг нь 9GAG сайтаас гаргасан NFT гэнэ. Сүүлийн үед NFT (Non-fungible token) буюу блокчэйнд суурилсан үл орлогдох, дахин давтагдашгүй дижитал бүтээл гэж нэрлэгдээд байгаа токенуудын үнэ огцом өсөж, түүнийг бүтээх, солилцох боломжтой платформын хэрэглээ эрчимтэй нэмэгдэж байгаа билээ. 9GAG сайт NFT миймний цуглуулгаа 25,000 доллараар худалдахаар дуудлага худалдаанд оруулжээ.

Үзэсгэлэн есдүгээр сарын 5 хүртэл K11 Art Mall-ийн хоёрдугаар давхарт дэлгэгдэх бөгөөд олон нийт үүнийг дэлхийн анхны миймний музей хэмээн нэрлэж байгаа гэнэ.

Эх сурвалж: Insider

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.