UBLife Logo
Дэлхий

Хүүхэд төрөх бүрт МОД тарьсаар 15 сая модыг тарьж ургуулжээ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Хүүхэд төрөх бүрт МОД тарьсаар 15 сая модыг тарьж ургуулжээ

Их Британийн Уэльс мужид шинэ хүүхэд төрөх бүрт 9,000 км зайд байрлах Уганда улсад мод тарьсаар сүүлийн гурван жилийн хугацаанд 15 сая гаруй модыг тарьж ургуулжээ. "Size of Wales" нэртэй уг төсөл 2008 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд хүүхэд төрөх бүрт төрөлх Уэльс мужид нь нэг мод, Уганда улсад нэг мод тарих юм. Мөн хүүхэд бүрт өөрийнх нь хүчээр тарьж ургуулж буй Уганда дахь ой модонд очих урилгыг илгээдэг гэнэ.

Уганда улсын 10 мужийн 16 мянган гэр бүлээс бүрдэх сайн дурынхан ой моддыг арчилж, эргэж тойрон ургуулсаар байна. Уганда улсын эргэн тойрны улс орнууд ихээр цөлжиж, Сахарын цөлийн орнуудын нэгэн адил их хэмжээний ган гачиг нүүрлэж буй. Тэгвэл ийнхүү хамтын хүчээр 15 сая модыг тарьж ургуулан гуравхан жилийн дотор ой мод устахаас бүр мөсөн сэргийлж чаджээ.

Эх сурвалж: Euronews.com

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.