Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Коллаген нэмэлтээр уух нь арьс, үс, хумсанд тустай гэж үнэн үү?


АСУУЛТ: Коллагены бэлдмэл уух нь арьс, хумс, үс, хоол боловсруулалт, үе мөчинд тустай гэж үнэн үү?

Коллаген нь хүн, амьтны биед агуулагддаг уургийн нэг төрөл бөгөөд яс, шөрмөс, холбоос эд, мөгөөрс, арьс зэргийн эд эсүүдэд чухал үүрэг гүйцэтгэдэг аж. Тэгвэл эдгээр эд эсийг нөхөн төлжүүлдэг гэх коллагены бэлдмэлүүд орчин цагт түгээмэл болжээ. 

Амьтны гаралтай коллагеныг нэмэлт тэжээл хэлбэрээр хэрэглэх нь арьс, үс, хумсыг эрүүл байлгаж, үе мөчөөр шархирч дуугарахыг намдаан, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмждэг. Ийм нэмэлт бүтээгдэхүүнийг коллагенаар баялаг амьтны эд буюу үхэр, гахайн арьс, яс, загасны хайрс, арьсаас гаргаж авдаг. Уургийг эхлээд боловсруулж желатин төлөвт оруулдаг. Үүний дараа нунтаглан хэлбэрт оруулж улмаар бидний мэдэх нунтаг, бохь, капсул, иддэг гээд төрөл бүрийн коллаген бий байна. "Ургамлын гаралтай" гэж сурталчилдаг нэмэлт бүтээгдэхүүн нь үнэндээ ямар ч коллаген агуулдаггүй, гэвч бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид амин хүчил, витамин, эрдэс бодисын холимгоор коллагены боловсруулалтыг дэмжих боломжтой гэж баталдаг. 

Коллаген зэрэг нэмэлт тэжээлүүд үр дүнтэй эсэх нь ходоод гэдсэнд хэрхэн шингэж, шимэгдэж байна, цаашлаад зорилтот эд эсэд нэвтэрч, эмчилгээний үр нөлөө үзүүлж чадаж буй эсэхээс хамаарах аж. Цөөн хэдэн судалгаагаар энэ дарааллыг судалж, зарим нэг ашиг тусыг илрүүлсэн ч энэ нь хангалттай баталгаа болохгүй гэж эрдэмтэд үзэж байна. 

Амьтны гаралтай коллагеныг нэмэлт тэжээл хэлбэрээр хэрэглэх нь арьс, үс, хумсыг эрүүл байлгаж, үе мөчөөр шархирч дуугарахыг намдаан, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмждэг.

Жишээ нь, арьсыг авч үзье. Нью -Йорк хотын Вилл Корнеллийн Анагаах ухааны коллежийн арьс судлалын дэд профессор, доктор Дайан С.Берсоны хэлж буйгаар коллаген нь арьсны бат бэх, уян хатан байдалд нөлөөлдөг гол уургуудын нэг гэнэ. Мөн 20-иод наснаас хүний арьс коллагенаа алдаж эхэлдэг ба нарны гэрэл, тамхины утаа, бохирдол гэх мэт хүрээлэн буй орчны нөлөөллөөс болж улам гэмтдэг байна. Эдгээр нь арьс унжих, үрчлээтэх, хуурайшихад хүргэдэг хүчин зүйл гэжээ. Гэвч коллаген нэмэлтээр хэрэглэх нь үүний эсрэг хангалттай нөлөө үзүүлж чадахгүй гэж тэр үзэж байна. Коллагены бэлдмэлийг хэдэн сарын турш хэрэглэснээр арьсны уян хатан байдал, чийгшил нэмэгдэж, арьсан дахь коллагены агууламж нэмэгдэж буйг харуулсан судалгаа цөөнгүй бий. Гэлээ ч энэ нь арьс унжих, үрчлээтэх, хуурайшихаас сэргийлэхэд хангалттай биш, цаашлаад энэ төрлийн судалгааг нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд санхүүжүүлдэг гэдгийг санах хэрэгтэйг тэрбээр онцолжээ. 

Доктор Берсон хүмүүст нарны тосоо сайн түрхэж, эрүүл хооллож, хангалттай ус уух, тамхи татахаас зайлсхийж, хангалттай унтаж амрахыг зөвлөдөг бөгөөд энэ мэт дадал нь коллаген ялгаруулалтыг нэмэгдүүлэхэд нөлөөгүй, харин биед буй коллагеныг арчилж, хамгаалахад чиглэсэн дадал юм гэжээ.

Нэмэлт коллаген хэрэглэх нь үс, хумсанд хэрхэн нөлөөлж буйг судалсан судалгаа хомс байдаг гэнэ. Нэгэн жижиг судалгаагаар коллаген хумсны хугарал бууруулдаг болохыг тогтоосон ч коллаген хэрэглээгүй хүмүүстэй харьцуулах боломжгүй байжээ. Найрлагадаа коллаген агуулсан өөр нэг бүтээгдэхүүн үсний ургалтыг сайжруулж байсан ч үүнд коллаген нөлөөлөв үү гэдгийг мэдэх боломжгүй байжээ. 

Гэлээ ч энэ нь арьс унжих, үрчлээтэх, хуурайшихаас сэргийлэхэд хангалттай биш, цаашлаад энэ төрлийн судалгааг нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд санхүүжүүлдэг гэдгийг санах хэрэгтэйг тэрбээр онцолжээ.

Түүнчлэн коллагены бэлдмэлийг тамирчид өргөнөөр хэрэглэдэг ч сурталчилж буй шигээ хүний нөхөн сэргэх, эдгэрэх чадварыг сайжруулдаг гэх баттай баримт байхгүй гэж Канадын Макмастерын их сургуулийн кинезиологийн профессор Стюарт Филлипс ярьсан байна. Коллагены бэлдмэл ходоод, гэдэсний үйл ажиллагааг дэмждэг гэдэг ч энэ чиглэлээр хийгдсэн судалгаа байхгүй гэжээ. 

Эцэст нь, коллагены бэлдмэл хоол боловсруулах замыг хямрааж, харшлын урвал үзүүлэх эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулж байна. Ялангуяа далайн хоолонд харшилтай хүмүүст гаж нөлөө үзүүлэх магадлалтай аж. Ерөөс нэмэлт бүтээгдэхүүний үр дүн хийгээд сөрөг нөлөөг хангалттай судлаагүйн дээр энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хуулиар сайн зохицуулаагүйн улмаас үйлдвэрлэгчид шинжлэх ухаанаар батлагдаагүй үр дүнг сурталчлах нь элбэг байдаг гэж профессор Филлипс Нью-Йорк Таймст ярьжээ. 

Эх сурвалж: The New York Times 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
Өчигдөр
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
5 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.