Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” постдрамын жүжиг энэ сарын 25-нд "Орфей Театр"-т нээлтээ хийх гэж буй. Жүжгийг М.Батболд найруулсан бөгөөд гол дүрүүдэд Д.Ганцэцэг, Д.Лхагва, Д.Түвшинбаяр, Х.Цасчихэр, Г.Золзаяа, Х.Баярмаа, Ж.Тэмүүлэн тэргүүтэй уран бүтээлчид тоглох юм.
Монгол Улс, Оросын Холбооны Улсын найрамдалт харилцаа тогтосны 100 жилийн ой, Фёдор Михайлович Достоевскийн мэндэлсний "200 жилийн ой"-г тохиолдуулан уг жүжгийг үзэгчдийн хүртээл болгож байна.
Ф.М.Достоевскийн "Гэм зэм" жүжгийн гол дүр болох Родион Романович Раскольниковын дүрийг "Guys" хамтлагийн дуучин, жүжигчин Д.Лхагва, Аркадий Иванович Свидригайловын дүрийг Төрийн шагналт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, Алена Ивановнагийн дүрийг Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг нар тус тус бүтээх юм.
Жүжгийн тасалбарын тухай мэдээллийг ЭНДЭЭС аваарай.