Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

HBO дэлгэцэнд хэзээ ч гарахгүй “The Long Night” цувралд 30 сая доллар зарцуулжээ


Алдарт “Хаан ширээний тоглоом” цуврал дууссаны дараа үзэгчид зохиолын үргэлжлэл эсвэл өмнөх үйл явдлыг харуулсан бүтээл гараасай хэмээн битүүхэн найдаж байсан билээ. HBO компани “Хаан ширээний тоглоом” цувралын өмнөх үеийн түүхийг өгүүлэх бүтээл дээр ажиллаж эхэлсэн тухай 2017 онд мэдэгдэж байв. 

“The Long Night” (киноны нэрийг албан ёсоор тогтоогүй байсан) цувралд Вестеросын нууцлаг түүх, Цагаан алхагчдын гарал үүслийн талаар өгүүлэх бөгөөд 2019 оны долоодугаар сард зураг авалтын эхний хэсгийг дуусгасан хэмээн мэдээлж байсан ч гуравхан сарын дараа цувралыг бүрмөсөн цуцалсан юм. Тухайн үед HBO компани “The Long Night”-ийг цуцлах болсон шалтгааныг нарийн тайлбарлаагүй ба оронд нь 10 ангит  "House of the Dragon" -ийг бүтээж байгаагаа дуулгасан. Тэгвэл сэтгүүлч Жеймс Эндрю Миллерийн саяхан хэвлэгдсэн "Tinderbox: HBO's Ruthless Pursuit of New Frontiers" номонд уг цуврал цуцлагдсантай холбоотой үзэгчдийн мэдээгүй зарим нэг мэдээлэл ил болжээ. 

Холбоотой мэдээлэл: HBO “The Long Night” цувралыг цуцалж, "House of the Dragon" -ийг бүтээхээр болсноо мэдэгдлээ

"WarnerMedia"- ийн тэргүүнээр ажиллаж байсан Боб Гринблатт "Намайг очиход цувралын туршилтын зураг авалтад хэдийн 30 сая долларыг зарцуулаад байсан. Хэдэн сарын дараа би авсан дүрснүүдээс үзээд л Кейсид (HBO-ийн контент хариуцсан захирал) "Энэ бүтэхгүй нь, амласан хүлээлтэд хүрэхгүй юм байна" гэж хэлсэн. Тэр ч миний саналыг үгүйсгээгүй" хэмээн  сэтгүүлч Миллертэй хийсэн ярилцлагадаа дурджээ. 

Хэдийгээр “Хаан ширээний тоглоом”-оос сэдэвлэсэн эхний цуврал бүтэлгүйтсэн ч "House of the Dragon" цувралын хөгжүүлэлт амжилттай болж 2022 онд нээлтээ хийхээр болоод байгаа билээ. 

Холбоотой мэдээлэл: 'House of the Dragon' цувралд хэн ямар дүр бүтээх вэ?

Эх сурвалж: Insider

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
17 цагийн өмнө
Том Холланд, Зендая хоёр ойрын хугацаанд гэрлэхээр ярилцсан гэв
3
4 өдрийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
санал болгох
1
14 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.