UBLife Logo
Кино

Валентин Распутины 85 жилийн ойд зориулан "Хөхөө" УСК-г үнэ төлбөргүйгээр үзүүлнэ

Ub.life
Ub.life
Валентин Распутины 85 жилийн ойд зориулан "Хөхөө" УСК-г үнэ төлбөргүйгээр үзүүлнэ

Оросын нэн шинэ үеийн утга зохиолын нэрт төлөөлөгч, зохиолч Валентин Григо́рьевич Распутины 85 насны ойг энэ жил Орос даяар тэмдэглэх гэж байна. Түүнийг "Матератай хагацсан нь", "Насаараа дурсаж яваарай", "Марияад өгөх мөнгө", "Франц хэлний хичээл", "Иваны эх, Иваны охин", "Түймэр" зэрэг зохиол бүтээлээр нь монголын уншигчид мэдэх билээ.Харин энэ бямба гарагийн 15.00 цагаас Валентин Распутины мэндэлсний 85 жилийн ойд зориулан "Монголын зохиолчид Зохиолчийн тухай" хэмээх утга зохиолын өдөрлөгийг Улаанбаатар дахь Русский дом зохион байгуулах аж. Уг арга хэмжээний үеэр Улсын номын сангийнхан РЦНК-ийн номын сантай хамтарч Распутины бичсэн болон орчуулсан ном зохиолын үзмэр дэлгэн үзүүлнэ. Түүнчлэн Эрхүүгийн орон нутгийн музейн бэлдсэн зохиолчийн амьдралын тухай гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэх ажээ.

Энэхүү арга хэмжээний үеэр В.Распутины "Эцсийн хугацаа" туужаас сэдэвлэн бүтээсэн "Хөхөө" Монголын уран сайхны киног үзэгчдэд үнэ төлбөргүйгээр үзүүлэх юм. “Хөхөө” МУСК нь “Улаанбаатар” Олон улсын кино наадмын шилдэг кино, шилдэг найруулагчийн шагналыг хүртсэн бүтээл билээ. Уг арга хэмжээ энэ бямба гарагт буюу энэ сарын 12-ны 15:00 цагаас РЦНК-ийн Бага танхимд болох аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.