Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монгол хэлээр орчуулагдан гарч буй Лана Дель Рейн шүлгийн номоос онцлох 4 шүлэг


Алдарт дуучин Лана Дель Рейн "Өвсөнд мэхийх нил цэцэг" шүлгийн номыг NIL.publishing-аас орчуулан гаргаж уншигчдын гарт тун удахгүй хүргэх гэж байна. Энэ хүрээнд PLAYTIME наадмын сүүлийн өдөр буюу 7 сарын 10-нд 17 цагаас La Vie En Rose асарт Лана Дель Рейн номын нээлт, уншлага, дуунуудын эвент болох гэж байна. Та бүхэн ЭНД дарж эвентийг сонирхоорой.

"Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй", "Гоо үзэсгэлэн бол шарх" номын орчуулагч Ж.Тэгшзаяагийн орчуулгаар энэ ном уншигчдад хүрэх болно, мөн энэ бол орчуулагч Тэгшзаяагийн анхны яруу найргийн орчуулга гэдгээрээ онцлог.

Өвсөнд мэхийх нил цэцэг

Үдэшлэгт яваад
Үймэрчихсэн
Шийднэ гэдгээ хэдийн шийдчихсэн
Намайг жаргалтай болгох зүйлсийг
Хийх үү, болих уу
Хувилбар бүрийг дотроо тооцож
Бодол бүрээ төлөвлөчихөөд

Цэлгэр цонхтой өрөөнийхөө
Хаалгаар гартал
Өвсөнд нил цэцэг мэхийхийг
Гартаа нуман гүүр шиг бөхгөр
Багваахай цэцэг атгасан долоон наст
Галын наадам эхлэхийг хүлээхээс өөр
Хийх юмгүй хүний гэнэтийн их баяр хөөрөөр
Галзуу хүн шиг баясан хөхрөхийг үзсэн

Яг тэр хоромд л би
Бүхнийг зөнд нь орхихоор шийдсэн

Үүрд.

Агаарт мэлрэг цэцэг анхилахуй
Алдар хүндийн дарамт
Хэзээ ч ийм хүнд байсангүй.

Нүүгэлтэх далай, мэлтэлзэх нуурын
Алийг нь ч үл хөндөх алмай шийдвэр
Миний цор ганц аврал

Чамайг орхиод яасан гээч

Төгс дэлбээнүүд даавууг шар, цэнхрээр эрээлж
Мөнгөн цартай гүзээлзгэнэ өрөөгөөр нэг хөглөрч
Зимерманы сандаал дээрээ шилж өмсөх зууны даашинзнууд

Гурван охин
Нүд нь эргэлдэж
Чанга инээлдэж
Өдрийн гэгээнд тоосонцор нисэлдэнэ

Амьдрал минь
Аргуу, гашуун жимсгүй
Амтлаг ундаа шиг л байна
Тунгалаг оюуны мөнхийн гэгээ
Тээж дарах бодол үгүй

Сэтгэл зүрх хувирсан
Дуу хоолой чангарсан
Чамайг би хэдийн гэтэлсэн

Бэллуэйн дэлгэцэнд анивалзах киноны дүрснүүд шиг
Толгойд эргэлдэх дурсамж ч үгүй

Ханасан хүслээ тээгээд би
Ханаду рүү хөвсөн

Завиа хөмрүүлчихэгүй гэж жолоодон тэмцэхэд минь
Уй гуниг
Өмнөөс цоролзон давших өршөөлгүй давалгаан болж ирсэн
Хүслийн минь гал цааш замнах
Хүчит салхийг өрдсөн

Тиймээс,
Одоо байгаа бүхэн минь төгс
Өөр юу ч нэмэлтгүй

Төгс цэцгэн хээтэй
Ногоон сандал дээрх
Шилж өмсөх
Шинэхэн даашинз

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
14 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
15
0
0
0
1
2