UBLife Logo
Спорт

Монголын тамирчид буудлагын ДАШТ-ий гар бууны дасгалд алт, мөнгө, хүрэл медалийг хүртэв

Монголын тамирчид буудлагын ДАШТ-ий гар бууны дасгалд алт, мөнгө, хүрэл медалийг хүртэв

Египетийн нийслэл Кайр хотод буудлага спортын ДАШТ 14 хоногийн турш үргэлжилж, өчигдөр өндөрлөсөн билээ. Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн том калибрын гар бууны 25 метрийн дасгалд есөн тамирчин онч сорьсноос Ц.Мөнхзул 585 оноогоор (293+292) алт, Т.Баярцэцэг 564 оноогоор (277+287) мөнгө, Э.Хишигдэлгэр 557 оноогоор (286+271) хүрэл медаль хүртэв. 

Буудлагын ДАШТ-ээс монгол тамирчид алт, мөнгө, хүрэл медалийг нэг дор хүртсэн анхны тохиолдол энэ юм.

Ийнхүү монгол тамирчид энэ жилийн ДАШТ-ээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна. Тус тэмцээний 50 метрийн сонгомол гар бууны холимог багийн дасгалд Ц.Мөнхзул, Э.Даваахүү нар мөнгөн медалийн эзэн болсон билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.