Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй сагсан бөмбөгийн Азийн АШТ-ий урьдчилсан шатны "D" хэсгийн тоглолтууд өнөөдөр өндөрлөх билээ. Монголын шигшээ баг өчигдөр Вьетнамын багийг 88:77-оор хожсоноор, дараагийн шатанд өрсөлдөх болзлоо хангав. Тэд өнөөдөр Тайландын эсрэг хэрхэн тоглохоос хамаарч хэсгээ тэргүүлэх эсэх нь тодорхой болох учиртай. Сагсан бөмбөгийн шигшээ багийн тухай хөгжөөн дэмжигчид ямар постууд бичсэнийг эндээс уншаарай.
#1. Монгол тамирчид тоглолтын үеэр ниссэнд, дагаж хөгжөөн дэмжигчдийн сэтгэл хөдлөл хөөрчээ.
#2. Монголын сагсан бөмбөгчид гялалзсаар л.
#3. Энэ боломжийг олон хүн хүлээсэн, түүнээс олон хүн мөрөөссөөр өдийг хүрчээ.
#4 Спортоос хүмүүс бахархлыг хайж байдаг. Гагц онцгой тамирчид л түүнийг бүтээдэг.
#5 Олон хүний нүд баясав.
#6 Монголчууд багаар ажиллахдаа сул гэх үг үнэндээ ташаа байсныг сагсан бөмбөгчдийн амжилт баталлаа.
#7 Спортын сайхан мэдрэмжийг хүртэхэд, өндөр темптэй уур амьсгалыг мэдрэхийн тулд заавал гадаад нисэх шаардлаггүй болжээ..
#8 Гуравхан сая хүн амтай ч, амжилтын чанараараа, нөөц бололцоогоороо бол өндөр шүү дээ, Монголчууд.
#9 Баясгав, тэд. Бишрэв, бид.
#10 Олны үг ортой л гэдэг дээ.
#11 Өө нээрэн, тэмцээний шилдэгт нэр дэвшиж буй Үндэсний шигшээ багийнхандаа саналаа өгөхөө мартуузай.
#12 Тунгалагийн Санчир эхний тоглолтод гялалзсаан.
#13 Үндэсний шигшээ баг өнөөдөр 18:30 цагаас хэсгийн сүүлийн тоглолтоо Тайландтай хийх тул олуулаа дэмжицгээе.
#14 Хожсон л бол хожсон шүү дээ.
#15 Нээрэн ч бас ингэж санагддаг шүү...
#16 Шигшээ баг ФИБА-д чансаагүй байгаа нь сагсан бөмбөгийн хоёр холбооны талцлаас үүдэлтэй. Гэхдээ сайн цаг иржээ.
#17 Та бүхэн Өлзий шиг идэвхтэй ажиллаж, Санчир шиг зоригтой, Билгүүн шиг тайван байгаарай.