Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Грейс Беверли: Хамгийн хэцүү, хамгийн чухал ажлаар өдрийг эхлүүл


Грейс Беверли бол 25 насандаа хоёр ч компанийг үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж яваа залуу энтрепренер юм. Дасгалын хувцасны Tala брэнд болон Shreddy дасгалын аппликэйшнийг тус тус үүсгэн байгуулж, 2020 онд Форбесын "30 хүртэлх 30" жагсаалтад багтсан тэрбээр өглөөг хэрхэн эхлүүлдэг, ажлуудаа хэрхэн төлөвлөж, үр дүнтэй гүйцэтгэдэг тухайгаа хуваалцжээ. Түүний Business Insider-т өгсөн ярилцлагаас түүвэрлэн хүргэж байна. 

"Хүмүүс өглөө тогтмол цагт сэрэхийг хичээдэг шүү дээ. Тэгвэл миний хувьд хэдэн цагт босох вэ гэдэг нь үдэш хэдэн цагт орондоо орсноос шууд хамаардаг. Учир нь, би бүтэн 8 цагийн нойр авахыг чухалчилдаг юм. Оройтож унтсан гээд маргааш нь ажилдаа гурван цаг хоцорч очно гэсэн үг биш л дээ. Юутай ч өөртөө уян хатан хандахыг хичээдэг. 

Миний хувьд хэдэн цагт босох вэ гэдэг нь үдэш хэдэн цагт орондоо орсноос хамаардаг. Учир нь, би бүтэн 8 цагийн нойр авахыг чухалчилдаг юм.

Би ихэвчлэн 6:45-7:45 цагийн хооронд сэрдэг. Гэрээсээ ажилласан зарим өдрүүдэд 8 цаг хүртэл унтах нь бий. Мягмар гарагаас баасан гараг хүртэл буюу долоо хоногт 3-4 өдөр оффист очиж ажилладаг. Харин гэрээсээ ажиллахдаа өглөөг тайван, таашаалтай өнгөрүүлэх дуртай. Энэ нь чинь тэр бүр олдоод байхгүй тансаглал шүү дээ. 

Оффисын хувцаслалт маань ч харьцангуй чөлөөтэй болохоор ажилдаа бэлдэх гэж нэг их уддаггүй. Би голдуу хэдхэн секундэд л өмсчихдөг дасгалын хувцас өдөр тутамдаа өмсдөг. 

Тухайн өдөр хамгийн эхэлж хийхээр төлөвлөсөн ажилтайгаа холбоотой подкаст сонсохыг хичээдэг. Урам зориг хэрэгтэй байвал бизнесийн холбогдолтой подкаст сонсоно. Заримдаа зүгээр л стрессийг минь тайлж, инээлгэх зүйлс сонсохыг хүсдэг. 

Өглөөд юун түрүүнд хийх ажлын жагсаалтаа гаргана. Хэрэв маш их ажилтай, оффис руу очих шаардлагатай байвал ажил руугаа хөдлөхөөс өмнө хэдхэн минут ч болов суугаад хийх зүйлсээ цаасан дээр бичдэг. Ингэснээр өглөөний цагаа жаахан гарздаж мэдэх л юм. Гэхдээ энэ нь намайг ажил руу очих замдаа хийж амжуулах өчнөөн олон ажилдаа цухалдаж, стресстэхээс хамгаалдаг. 

Хийх ажлын жагсаалтад маань тухайн өдөр заавал гүйцэтгэх ёстой гурван ажил багтдаг. Харин бусад ажлуудаа би шуурхай ажил, даалгавар, төсөл гэж гурав хуваадаг. Шуурхай ажил гэдэгт 5 минутаас бага цаг зарцуулах зүйлсийг оруулдаг бол даалгаварт гэдэгт 30 минутад багтааж болох ажлыг, харин төсөл гэдэгт дотроо хэд хэдэн даалгавартай 30 минутаас их цаг зарцуулах ажлуудыг оруулдаг. 

Би өглөө буюу хамгийн их эрч хүчтэй байхдаа тухайн өдрийн хамгийн чухал, төвлөрөл шаардсан ажлаа хийдэг. Хүчин чармайлт, бүтээлч байдал төдийлөн шаарддаггүй, автоматаар хийж болох зүйлсийг би өглөө хийхээс татгалздаг.

Би амархан шантардаг төрлийн хүн учраас өдрөө аль болон нүдэндээ зураглаж, чухал ажлуудаа эхэлж хийхийг эрхэмлэдэг. Би өглөө буюу хамгийн их эрч хүчтэй байхдаа тухайн өдрийн хамгийн чухал, төвлөрөл шаардсан ажлаа хийдэг. Миний бодлоор энэ бол стрессийн эсрэг хамгийн сайн менежмент. Бод л доо, та хамгийн чухал ажлаа барьж аваад өглөөг эхлүүлсэн бол 10 цаг гэхэд л аль хэдийн гол ажлаа нугалчихсан байна. 

Өндөр бүтээмжтэй өглөөний дадлыг бий болгохын тулд би хэзээ хамгийн сайн ажилладаг, мөн хэзээ надад ажиллахад хамгийн хэцүү байдаг вэ гэдгийг ойлгох хэрэгтэй болсон. Одоо харин хамгийн их төвлөрөл шаардсан ажлаа өдрийн эхэнд хийх ёстойгоо мэддэг болсон. 

Хэрэв үдээс хойш ч гэсэн төвлөрөл шаардсан чухал ажил хийх шаардлагатай болбол би өөртөө 20 минут уншлага хийх цаг гаргадаг. Киндлээ бариад хэдхэн минут уншихад л оюун санаа маань тэс өөр газар очиж, эргээд ажилдаа орохдоо илүү бүтээлч сэтгэлгээтэй болчихсон байдаг. 

Эх сурвалж: Business Insider

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.10.11
Мөрөөдөж буй зүйлээ өөрийн болгохын тулд нүүр тулах ёстой 5 зүйл
2
2023.06.29
Мөнгөн хуримтлал үүсгэхэд туслах "365 хоногийн хадгаламжийн челленж"
3
2022.12.01
Баярын сард 'АМЬД ҮЛДЭХ' жор | Цаг хугацаа, мөнгө санхүү, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ?
санал болгох
1
11 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Уржигдар
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.