UBLife Logo
Newsfeed

Сингл хүмүүс Валентины баяраар хийж болох 6 зүйл

О.Анхзаяа
О.Анхзаяа
Сингл хүмүүс Валентины баяраар хийж болох 6 зүйл

Хаа сайгүй зүрхэн шоколад, цэцэг барьсан залуус … Харин та ганц бие. Ганц биечүүд ч баярын өдрөө хөгжилтэй өнгөрөөх хэрэгтэй биш гэж үү?


1. Өөрийгөө эрхлүүл

Хүн бүр бусдад хайраа илэрхийлж байхад өөрийгөө хайрлах хэрэгтэй шүү дээ. Бусдыг чин сэтгэлээсээ хайрлаж чаддаг хүн өөрийгөө хайрладаг, хүндэлдэг нэгэн байдаг. Өнөөдөр ажлаа эрт амжуулаад зөвхөн өөртөө цаг гарган, дуртай зүйлээ хийгээрэй. 

2. Айдсаа давах

Өдрийг хурдан дуусгахыг хүсэхгүй байвал, өмнө нь хийх гээд зүрхэлдэггүй байсан зүйлдээ цаг гаргаарай. Сайн залуудаа сэтгэлээ илчлэх, ганцаараа тансаг ресторанд хооллох, олны өмнө дуулж бүжиглэх гээд юу ч байж болно. Гол нь айдсаа даван туулж өөртөө урам зориг өгөх ёстойгоо санаарай.

3. Шинэ зүйлийг турших

Йогоор хичээллэнэ гэж бодсон ч чадаагүй л байна уу? Гэртээ бялуу хийх юмсан гэж бодсоор олон жил өнгөрсөн үү? Тэгвэл өнөөдөр хамгийн тохиромжтой өдөр. Шинэ зүйл эхлэх үргэлж цоо шинэ эрч хүч бэлэглэдэг. 

4. Бусдад бэлэг өгөх

Заавал сэтгэлтэй хүндээ биш, өөрийн хүндэлж хайрлаж явдаг хүндээ бэлэг өгч баярлуулаарай. Ажлыхандаа бяцхан бэлэг барих, сэтгэлээ гарган шоколад хайлуулаад өөрийн таньдаг хамгийн дажгүй залуудаа “Ганц биечүүдийн өдрийн мэнд” гээд өгөөрэй. Өгөх нь авахаасаа ерөөлтэй гэдэг шүү дээ. 

5. Найзуудын Валентин тэмдэглэх

Ганц бие охидуудаараа цуглаад бие биенийхээ “Нууцлаг Валентин” болж бэлэг солилцоорой. Сайхан найзууд байхад хайрын баяраа тэмдэглэж байгаа хосуудыг шохоорхон харах хэрэг гарахгүй.

6. Өөрөө өөртөө захидал бичих

Хайрыг үнэхээр хүсч байгаа ч зөв нэгнийг олоогүй явна уу? Эсвэл зүгээр л хэн нэгнийг хайрлахад арай эрт байна гэж боддог уу?  Өнгөрөн одсон цаг хугацаанд хайр зүрх сэтгэлийг тань өвтгөж байсан бол бүхнийг уучлах цаг болсон. Ирээдүйн тухай сайхнаар бодон өөрийн хайрлах нэгнийг ямар байгаасай, таны ямар зан чанарт дурлаасай гэж хүсч байна зэргээр хайрыг дотроо зураглаарай. Бодол боджин биелдэг гэдэг шүү дээ. 

Эцэст нь, өдөр бүрийг өөрийгөө ч, бусдыг ч хайрлахын төлөө зориулаарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль  “Тайж хайрхан”-бэлд зохион байгуулагдана

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль “Тайж хайрхан”-бэлд зохион байгуулагдана

Манай улс Соёлын биет бус өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн 2003 оны конвенцод 2005 онд нэгдсэн бөгөөд өөрийн нутаг дэвсгэр дээрх соёлын биет бус өвийг хамгаалах үүргийг олон улсын өмнө хүлээдэг билээ.

Энэ долоо хоногт “Мөөгний фестиваль” зохион байгуулагдана

Энэ долоо хоногт “Мөөгний фестиваль” зохион байгуулагдана

Арга хэмжээнд очсон хүн бүхэн монгол орны ойн бүс, тал хээрийн төрөл бүрийн мөөг болон таримал мөөгний талаар өргөн мэдлэгтэй болж, байгаль дээрээс түүн авчирсан мөөгнүүдийг үзэж тольдон, эх орныхоо мөөг тариалагчдын таримал мөөгнүүдтэй бодитоор нь танилцах, мөөгөн бүтээгдэхүүнүүдээс амсах, худалдан авах зэрэг маш олон сонирхолтой үйл явдалд нэг дор оролцох боломжтой.

Зөвхөн ганцаараа амьдардаг хүний л ойлгох 9 зүйл

Зөвхөн ганцаараа амьдардаг хүний л ойлгох 9 зүйл

#1 Гэртээ хүссэнээрээ цэвэрхэн эсвэл замбараагүй байж болно Ганцаараа амьдарна гэдэг хэзээ ч ийм байх ёстой, тийм байх ёстой гэсэн мэдрэмжийг төрүүлэхгүй эрх чөлөө юм. Иймд та хүссэнээрээ гэрээ цэвэрлэхгүй удаж болно бүр аягаа долоо хоног угаахгүй байсан ч болно эсвэл өдөр бүр гялалзтал нь цэвэрлэж ч болно. Бас хамгийн сайхан нь таны цэвэрлэсэн гэрийг танаас өөр хэн ч замбараагүй болгохгүй. #2 30 цаг ч унтаж болно