UBLife Logo
Спорт

Сагсан бөмбөгийн "од" тоглогч Э.Дөлгөөний тухай ЕСӨН баримт

Сагсан бөмбөгийн "од" тоглогч Э.Дөлгөөний тухай ЕСӨН баримт

Үндэсний Дээд лигийн плэйоффын шатны хагас шигшээд учраа таарсан "Завхан Бродерс" болон "Тэнүүн Өлзий Металл" багуудын цувралын хоёр дахь тоглолт өнөөдөр 19:20 цагаас UG Arena-д явагдана. Цувралын эхний тоглолтод 84-83 харьцаатай "Тэнүүн Өлзий Металл" баг хожоод буй юм. Бид энэ удаа "Завхан Бродерс" багийн гол тоглогч Энхбатын Дөлгөөний тухай баримтуудыг хуваалцаж байна. 


#1. Тэрээр МСБХ-ны Үндэсний Дээд лигийн 2022-23 оны улирлын шилдэг хамгаалалтын багт нэрлэгдээд байна.

#2. Э.Дөлгөөн 2021-2022 оны улиралд Үндэсний Дээд лигт өрсөлдсөн бүх тоглогчдыг статистик болон багт үр ашигтай байдлаар тэргүүлсэн. Тэрээр өнгөрсөн улирлын тоглолтуудад 23.1 оноо, 10.6 самбараас бөмбөг авалт, 3.4 дамжуулалт, 2.2 бөмбөг таслалт, 0.8 хаалт, 4.2 бөмбөг алдалт дундчилжээ.

#3. Мөн энэ улирлын плэйоффын эхний шатанд тэрээр самбараас бөмбөг авалтаар бүх тоглогчдыг тэргүүлсэн юм. Плэйоффын эхний шатанд 10+ самбар дунджилсан хоёр л тоглогч байсан бөгөөд Э.Дөлгөөний хувьд "М Гарьд" багтай хийсэн цувралын турших зургаан тоглолтынхоо ердөө нэгт нь л 10-аас доош самбараас бөмбөг авалт бүртгүүлжээ.

#4. Тэрээр 2017 онд эх орондоо 3х3 төрлөөрх Азийн АШТ-д түрүүлэн, тэмцээний "Үнэ цэнэтэй тоглогч"-оор тодорч, 2018 оны 3х3 Азийн АШТ-ий бэлгэдлийн багт нэрлэгдсэн юм. Улаанбаатар хотноо тэмцээний туршид багаа удирдан, гол тоглогч нь байсан билээ, тэр. 

#5. Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн Азийн АШТ 3-р сарын 29-нөөс 4-р сарын 2-ний өдрийг хүртэлх хугацаанд Сингапур улсад явагдана. Э.Дөлгөөн тус тэмцээнд өрсөлдөх Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудагдаад байна. Азийн АШТ-ээс Монголын эрэгтэй шигшээ 2017 онд алт,  2018, 2019 онуудад мөнгөн медаль хүртэж байв.

Зураг дээр Э.Дөлгөөн аавынхаа хамтаар.

#6. Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос түүнийг 2020 оны дэлхийн шилдэг дөрвөн ашигтай тоглогчийн нэгээр тодруулж байсан билээ. 

#7. Хэрэв та Монголын сагсан бөмбөгийн шилдэг тамирчинтай хамт зургаа даруулахыг хүсвэл эргэлзээгүй Э.Дөлгөөнийг зориорой. Түүний эелдэг зан, биеэ авч яваа байдал, харилцаа хандлага нь олноо хүндлэгдсэн дөлгөөхөн билээ.

#8. Тэрээр 1992 оны 5-р сарын 27-нд төрсөн бөгөөд өнөө жил 31 настай. 194 см өндөртэй юм.

#9. Э.Дөлгөөн өнгөрсөн оны 11-р сард гарандаа бэртэл авч, энэ улирлын цөөнгүй тоглолтыг өнжсөн ч эргэн ирээд урьдын адил үр ашигтай тоглолтоороо багаа сэргээгээд байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.