Бороо арт маркет нь уран бүтээлчид цуглан өөрсдийн бүтээлийг хүртээмжтэйгээр олон нийтэд хүргэхэд зориулсан өдөрлөг бөгөөд та бүхэн онлайнаар дагадаг иллюстраторууд, дизайнерууд, зураачид болон бусад уран бүтээлчидтэй уулзаж тэдний гаргасан мерчийг сонирхох боломжтой. Энэ удаагийн эвент дөрөвдүгээр сарын 1 болон 2-нд буюу энэ бямба, ням гарагт болох юм.

20 гаруй интернэт уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлээ толилуулах бөгөөд та худалдан авч, уран бүтээлчдийг дэмжих боломжтой юм. Таны мэддэг уран бүтээлчдийн гаргасан ил захидал, пин, зурагт хуудас, стикер гэх мэт гоё содон бүтээлүүдийг худалдаж авангаа сонирхсон уран бүтээлчтэйгээ ярилцах, цагийг зугаатай өнгөрүүлэх боломжтой юм шүү.
Энэ удаагийн маркетэд нийт 20 гаруй уран бүтээлч оролцох бөгөөд ирэх хүмүүсээс бага сага танилцуулахад:



Та бүхэн эвентийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Мөн оролцох уран бүтээлчдийн жагсаалттай танилцаарай:



















