UBLife Logo
Сэтгэл судлал

Судалгаагаар батлагдсан шилдэг 10 сээтэгнэх арга

Судалгаагаар батлагдсан шилдэг 10 сээтэгнэх арга

Бид янз бүрийн л аргаар сээтэгнэх гэж үздэг. Заримдаа сонирхолтой байдлаар яриа өдөх гэж оролдох ч бүтэлгүйтнэ. Заримдаа бид өөрсдийгөө ойлгуулж чадахгүй байсаар байгаад сэтгэлтэй хүнээ алдах нь бий. Тэгвэл Psych2Go сайт дээр ийм нэгэн нийтлэл гарсан байгааг та бүхэндээ сийрүүлэн хүргэе.

10. Харц тулгарах

Нөгөө хүндээ татагдаж буйгаа илэрхийлэх хамгийн чухал арга бол харц тулгарах. Бид хүний хүүхэн хараанаас тэпний мэдэрч буй сэтгэл хөдлөл, догдлолыг мэдрэх боломжтой байдаг. Тийм ч учраас хэн нэгэнтэй ширтэлцэхэд маш догдлом, хүчтэй мэдрэмж төрдөг. Тиймээс таалагддаг хүнтэйгээ харц тулгарах нь хамгийн үр дүнтэй арга бөгөөд нөгөө хүнийхээ сэтгэлийг ч бас хөдөлгөх нэг арга юм.

9. Улаан хувцас өмсөх

Хүмүүсийн харааг хамгийн ихээр өөртөө татдаг өнгө бөгөөд дур хүсэл, мэдрэмжийн өнгө гэгддэг. Ямар ч хүн улаан өнгийн хувцас өмсөх эсвэл улаан өнгөтэй ямар нэгэн зүйлээр өөрийгөө гоёх үед бусдад улам илүү сэтгэл татам харагддаг болохыг судалгаагаар нотолжээ. 

8. Хөгжилтэй байх

Хошин шогийн мэдрэмжтэй байх нь үнэхээр чухал. Хөгжилтэй байх нь тэр болгон хүмүүст байдаггүй чанар бөгөөд үүний тулд хурдан сэтгэх, бүтээлч байх, нөхцөл байдлыг дүгнэх зэрэг чадваруудыг шаарддаг. Эдгээр нь хүмүүсийн амьдралд маш чухал чадварууд юм. Өөрийн хошин шогийн мэдрэмжийг хөгжүүлж, тэр талаараа бусдад сэтгэл татам хөгжилтэй, хамт байхад уйдамгүй хүн гэж харагдах нь үнэхээр чухал гэнэ шүү.

7. "Амархан" сэтгэгдэл төрүүлэхгүй байх

Хэн нэгэнд татагдсан ч түүндээ бүрэн автахгүй, өөрийн үнэ цэнээ харуулж, үйлдэл болгоноо түрүүлэн хийхгүй байх нь хүнийг улам бүр өөртөө татдаг гэнэ. Бүр нөгөө хүн чинь байж болох хамгийн үзэсгэлэнтэй, сайхан хүн байлаа ч түүнийг бага зэрэг үл тоож буй байдал нь түүнд сэтгэл хөдлөм байдаг гэнэ. Хэт наалдаж, салахгүй дагах нь тухайн хүнээс уйдах, сонирхол буурах шалтгаан болдог. 

6. Эмэгтэйчүүдийн хувьд, инээмсэглэ!

Илүү зөөлөн, анхаарал халамжтай, ойр мэдрэмжийг төрүүлдэг. Үүнээс гадна эрүүл саруул оршихуйг ч бусдад мэдрүүлдэг гэвэл итгэх үү? Британийн Колумбиа их сургуулийн судлаачид эмэгтэй хүн инээмсэглэх үед эрэгтэйчүүд тэднийг илүү сэтгэл татам, бас догдлуулам гэж хүлээн авдаг гэнэ. Учир нь ийм төрлийн инээмсэглэл эрчүүдэд тэдний "Submissive" буюу даруу хүлцэнгүй байдлыг илүү мэдрүүлж, ойртох хүслийг төрүүлдэг байна. 

5. Эрчүүдийн хувьд, бодлогошир!

Британийн Колумбиа их сургуулийн судлаачид мөн л эрчүүдийн тал дээр судалгаа хийж үзэхэд эмэгтэйчүүд инээмсэглэж буй эрчүүдийг сэтгэл татам гэж харах нь бага байдаг гэнэ. "Муу залуу" хэв маягтай байх нь үнэхээр л эмэгтэйчүүдийг татдаг юм байна. Жаахан үл тоосон, ихэмсэг, ширүүн дүр төрх нь эмэгтэйчүүдийг хамгийн ихээр татдаг.

4. Биеийн "толин" хэлэмж

Биеийн хэлэмж сэтгэл татагдах байдлын 55 хувьд нөлөөлдөг.  Харин хамгийн үр дүнтэй арга нь нөгөө хүний үйлдлүүдийг толь мэт дуурайх гэнэ. Бид ухамсаргүйгээр сайн хүнийхээ үйлдлүүдийг дуурайчихсан байдагт бүх учир оршино. Хоорондоо сайн харилцаа холбоотой, ойлголцолтой байгааг ч үүнээс харж болдог. Илүү их сонирхож байгаагаа ч мэдрүүлэх сайхан арга. 

3. Гоё ярьдаг байх

Хоолойн өнгө, өргөлт маш чухал. MIT-ийн судлаачид хүмүүс хоолойн өнгөнд дурлах нь их байдгийг судлан тогтоосон байна. Хоолойн өнгө нь дээшилж бас доошлох нь их байдаг хүмүүст бусад хүн их татагддаг гэнэ. Нарийхан өнгөөр ярьдаг ч заримдаа түүний хоолой илүү өөр болж ирэх нь иухайн хүнд сонирхолтой санагддаг. Мөн эмэгтэйчүүд яриан дундаа үг хавчуулж ярьдаг эрчүүдэд татагддаг байна. "Аан... Ммхм... Тийм үү? За за... Ммм..." гэх мэтээр тэр хүнийхээ ярианд хариу үйлдэл үзүүлж ярьдаг хүмүүстэй ярилцах илүү дуртай байдаг. 

2. Өөртөө итгэлтэй байдал

Вебстерийн их сургуулийн судлаач Моника Мур хүмүүсийг ажиглан сууж байхдаа нэгэн сонирхолтой зүйлийг анзаарчээ. Сэтгэл татам эсвэл царайлаг гэж хэлж болохоор хүмүүс тэр бүр сээтгэнэхийг оролддоггүй бөгөөд харин өөртөө итгэлтэй байж чадсан өөр хэн нэгэн амжилт олж, бусадтай амжилттай танилцаж чаддаг гэнэ. Багахан инээмсэглэх, эелдэг байх, яриа өдөх, нөгөө хүнээ хүндлэх гээд өөртөө итгэлтэйгээр оролдвол амжилт олох нь илүү их байдаг.

1. Хүрэлт

Нөгөө хүндээ хүрэх нь хамгийн том нөлөө үзүүлдэг гэнэ. Гэхдээ мэдээж хэтрүүлж болохгүй. Бас бүдүүлэг санагдах үйлдэл хийх ёсгүйг анхаараарай. Зүгээр л юм авахдаа санаандгүй хүрэх, ямар нэг зүйл хажуугаар өнгөрөхөд хамгаалан өөр зүг рүү зөөлнөөр залах, ярихдаа гаранд нь эелдгээр хүрэх, зэрэгцэн суухдаа тохойгоороо хүрэх гэдэг ч юм уу жижигхэн энгийн үйлдэл нь нөгөө хүнээ татах маш чухал зүйл болдог байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
7
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Отгонцэцэг\18.143.195.100
Хайртай залуутайгаа үерхмээр байна
Отгонцэцэг\18.143.195.100
Хайртай залуутайгаа үерхмээр байна
Отгонцэцэг\18.143.195.100
Хайртай залуутайгаа үерхмээр байна
Отгонцэцэг\18.143.195.100
Хайртай залуутайгаа үерхмээр байна
Отгонцэцэг\18.143.195.100
Хайртай залуутайгаа үерхмээр байна
Отгонцэцэг\18.143.195.100
Хайртай залуутайгаа үерхмээр байна
ЗОЧИН\18.143.195.100
Хайртай залуутайгаа үерхмээр байна
ЗОЧИН\18.143.195.100
Хайртай залуутайгаа үерхмээр байна