UBLife Logo
Newsfeed

Хэн нэгнийг санаж байгаа ч яаж ч чадахгүй байгаа хүмүүсийн ойлгох 13 мэдрэмж

О.Анхзаяа
О.Анхзаяа
Хэн нэгнийг санаж байгаа ч яаж ч чадахгүй байгаа хүмүүсийн ойлгох 13 мэдрэмж

1. Богино хугацаагаар явсан байлаа ч, удаан эсвэл бүр эргэж ирэхгүйгээр явсан байлаа ч та өдөр болгон санан бодож, өөр зүйлээр сатааруулах гэж хичээдэг.

2. Танд зөвхөн гунигийн дуунууд л хань болно.

3. Бас ганцаараа кино үзэх, өөрийгөө баярлуулах, ганцаараа хоолонд орох зэргээр ямар ч зүйлийг ганцаараа хийдэг болсон байдаг.

4. Хоолойг нь харилцуурын цаанаас сонсох, зургийг нь харах, видео дуудлага хийх, оруулсан постыг нь унших зэрэгт та арайхийн нулимсаа тэвчдэг.

5. Нисэх мэт өнгөрсөөр байсан цаг хугацаа нэг мэдэхэд л мөлхөх мэт урагшилж гардаг. Хүсэх тусам хясах мэт мэдрэмж өөрийн эрхгүй мэдрэгдэх болно.

6. Ямар нэг зүйл болоогүй байгаа даа, бие нь яаж байгаа бол гэсэн айдас, санаа зовнил танд байнга мэдрэгдэх болно.

7. Энэ уйтгар гунигийг бусад хүмүүс огтхон ч ойлгохгүй. Бүгд л "юун сүртэй юм" гэх мэтээр таныг шоглох ч үнэндээ сэтгэл дотор ямар хэцүү байгааг мэдэхгүй.

8. Та өөрийн эрхгүй маш уяхан, уран яруу үгтэй, дуугүй, хүлээцтэй болсон байх болно. 

9. Кино үзээд уйлж суух өдрүүд олон тохионо. Бас мэдээж ном уншиж.

10. Утаснаасаа салдаггүй нэгэн болчихдог.

11. Аль ч улирал байсан танд гунигтай. Бороо шиврэх, цас будрах, навчис хийсэх эсвэл модод нахиалах гээд аль ч үед танд нэг л хоосон, гунигтай мэдрэмж төрнө.

12. Гэхдээ та өөрийгөө хувь хүн талаас нь маш их хөгжүүлж, өөрийгөө улам танин мэдэж эхэлдэг. Яг л танд хэрэгтэй өөрчлөлт байсан мэт санагдаж асар олон зүйлийг та сайн тал руу нь өөрчилж чаддаг.

13. Бас энэ хүлээлт, ганихрал хэзээ нэгэн цагт дуусч та бүрэн бүтэн мэдрэмж авах болно хэмээн найддаг. Санан бэтгэрсэн өдрүүдийн дараа хүссэн хүнтэйгээ уулзаж, ярилцаж, тэр хүнээ олоход ямар гайхалтай мэдрэмж авахыг та хараахан мэдэхгүй байгаа. Гэхдээ сайхан бүхэн ирж байгаа гэдэгт итгээрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилгын бүтээн байгуулалт эхэлжээ

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн барилгын бүтээн байгуулалт эхэлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2018 оноос Байгалийн түүхийн музейн шинэ барилгын бүтээн байгуулалтыг идэвх санаачилга гаргаж, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар “Шинэхэн групп” ХХК-ийн АСЕМ-ын дээд хэмжээний Үндэсний хурлын танхим, зочид буудал, аялал жуулчлалын зориулалтаар барьж байсан 140 метрийн урттай, 56 метрийн өргөнтэй цогцолбор барилгын суурь, 2 блок барилгын үндсэн карказын зориулалтыг өөрчлөн Байгалийн түүхийн музейн шинэ барилга барих шийдвэр гарсан.  Байгалийн шинжлэх ухааны Үндэсний музей нь: