Япон улсын Ига мужид орших Мие их сургууль дэлхийн анхны нинжа судлалын чиглэлээр магистрын зэрэг олгож байгаа гэнэ. Улс үндэстэн үл ялган хэн ч суралцаж болох уг хөтөлбөрт Японы эртний нинжануудын арга ухааныг заах бөгөөд кино, видео тоглоом, практик дадлага ажил гээд олон төрлийн өвөрмөц хичээлүүдийг ордог гэнэ. Мие их сургууль нь инженерчлэл, анагаах ухааны чиглэлээр ерөнхий үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд хоёр жилийн өмнөөс эхлэн нинжа судлалын нэг жилийн магистрын хөтөлбөр эхлүүлжээ.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/b450fd5407313bdde472d952b539eb4c.jpg)
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/a988862b508c504e9e883515fdc35b12.jpg)
Хамгийн анхны нинжа судлалын магистрын зэргийг 45 настай Мицухаши Геничи гэх эр хүртсэн бөгөөд тэрээр Японы эртний зэвсгүүдийг гаргууд эзэмшжээ. Түүнээс нинжа гэж чухам хэнийг хэлдэг талаар асуухад "Японд ч нинжа нарыг "хар хувцастай муу хүн" гэж боддог. Гэвч нинжа нь 16-17 зууны үед Японд үүссэн нууц төлөөлөгч, эмх замбараагүй нийгэмд шударга ёсыг хамгаалагч юм. Олон улсад самурайтай адилхан гэж бодох нь бий ч үнэндээ самурай нарын 1 хувь нь л нинжа байдаг" гэжээ. Мицухаши Геничи цаашид өөрийн ур чадварыг залууст өвлүүлж багшлах хүсэлтэйгээ илэрхийлжээ.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/102873538fdbf214d5bc4bef22e81bbb.jpg)
Японд зөвхөн нинжа нарын л эзэмшдэг маш олон тусгай техник, ур чадвар бий. Түүхэнд тэмдэглэгдсэнээр эртний нинжа нар өдөр бүр 50 км газар хурдан гүйж, өндөг ч үл найгах хэмжээнд чимээ аниргүй хөдөлж, өндөр уулс моддын дээгүүр харайж, "шүрикен" гэх од хэлбэрт зэвсэг болон сэлмийг гаргууд хэрэглэж, тулааны урлагийг төгс эзэмших зэрэг 18 ерөнхий ур чадварыг сэтгэл зүйн ур ухаантай хослуулснаар сая нэг нинжа болдог байна.
![](https://ublife-cdn-files.sgp1.cdn.digitaloceanspaces.com/files/898a3c3c-395f-4004-aaa4-a7edd21205c3/50bdf8b0517a21773e970f37fbbaaae7.jpg)
Эх сурвалж: studyinternational