UBLife Logo
Спорт

М.Намуун боксын Дэлхийн цомын тэмцээнд түрүүллээ

М.Намуун боксын Дэлхийн цомын тэмцээнд түрүүллээ

Боксын дэлхийн цомын тэмцээн Германы Кёльн хотноо 10-р сарын 28-31-ний өдрүүдэд явагдаж өндөрлөлөө.

Тус тэмцээнд 15 улсын 111 боксчин тулалдав. Монголоос 15 тамирчин оролцсон. Улмаар эмэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд Монхорын Намуун Дэлхийн цомын тэмцээний аварга боллоо. Тэрбээр финалд Швейцарийн боксчинг 5:0-ээр илүүрхсэн юм.

Монхорын Намуун боксын өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальтай. Мөн 22 хүртэлх насныхны боксын Азийн АШТ-ээс мөнгөн медаль авч, Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнд зургаан удаа түрүүлсэн тамирчин билээ.

Түүнчлэн М.Намуун өнгөрсөн оны ДАШТ-ий 5-р байрт шалгарсан юм. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.