IJF холбооны энэ жилийн анхны тэмцээн Португалын Лиссабоны ойролцоох Одивелашт энэ сарын 26-28-нд болох юм. Тэмцээнд 77 орны 474 тамирчин оролцож, олимпын эрхийн онооны төлөө өрсөлдөнө.
Манай улсаас 8 эрэгтэй, 8 эмэгтэй, нийт 16 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгчээ.
Эрэгтэй
60 кг – Э.Ариунболд, Э.Сумъяабазар
66 кг – Ё.Басхүү, Б.Эрхэмбаяр
73 кг – Б.Эрдэнэбаяр
81 кг – Г.Болор-Очир
90 кг – Г.Алтанбагана
100 кг – Б.Гончигсүрэн
Эмэгтэй
48 кг – Г.Наранцэцэг, Б.Баасанхүү
52 кг – Л.Сосорбарам
57 кг – Л.Энхрийлэн
63 кг – Б.Ганхайч
70 кг – Б.Ням-Эрдэнэ, С.Лхагвадулам
78 кг – О.Хүслэн