UBLife Logo
Спорт

Монголын спорт холбоодын нэгдсэн УАШТ-ий талаарх АРВАН баримт

Монголын спорт холбоодын нэгдсэн УАШТ-ий талаарх АРВАН  баримт

Спорт холбоодын нэгдсэн Улсын аварга шалгаруулах тэмцээн 2024 оны Нэгдүгээр сарын 19-28-ний өдрүүдээр явагдаж, спорт сонирхогчдын хувьд цэнгэл баярын арав хоног эхлэх нь ээ. Бид эл тэмцээний талаарх сонирхолтой, адал сонин баримтууд болон үзэгч таныг ямар гэнэтийн бэлэг, гайхалтай боломжууд хүлээж буй тухай сонордуулж байна.



Нэг. 

Буянт-Ухаа спорт ордон, Steppe Arena, UG Palace, Хурд авиралтын заал, Техник спортын төв гэсэн таван спорт ордонд явагдана.


Хоёр. 

Арван өдрийн туршид хорин спортын төрлөөрх өрсөлдөөнийг дэргэдээс нь үзэх боломжтой. Эдгээрээс 15 нь үндсэн спортууд байгаа бол тав нь демо спорт байгаа юм.


Гурав.

Нэг өдөрт хоёроос дээш спортын өрсөлдөөнийг үзэх боломжтой.


Дөрөв.

Тамирчид, үзэгчдэд зориулсан спортын бус арга хэмжээнүүдээр баялаг. Мөн тамирчдад чиглэсэн сургалтуудыг мартаж болохгүй ээ.


Тав.

UNC cinema- Спортын холбогдолтой кино үдэш.


Зургаа. 

Урлаг, спортын гайхамшгийг хослуулсан нээлт, спортын домог болсон аясыг эгшиглүүлэх найрал хөгжмийн үдэш таныг хүлээж байна.


Долоо. 

Спортын төрлүүдээс туршиж үзэх боломж бүхий бүүтнүүд. Өөрөө ч гэсэн оролдоод үзээд урмаар шагнуулаарай.


Найм.

Сурагчид, хүүхэд, залуус өвлийн амралтаараа олон спортын төрлийн УАШТ-ийг дэргэдээс нь үзэж, өөрийн сонирхолыг олж нээн спортоор хичээлллэх, урам зориг авах боломж. 


Ес.

Спортын төрлүүдийн сонголтыг тодорхой зарчмын дагуу хийсэн. Тодруулбал, GAISF-ийн гишүүн холбоодын дунд. 


Арав.

Гурав дахь удаагаа спорт холбоод нэгдсэн байдлаар УАШТ-ээ зохион байгуулж байна. Энэ удаад олимпын төрлүүд давамгай байгаагаараа онцлог юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
4
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.