Анх 2004 онд цацагдсан хөдөлгөөнт технологи бүхий өвөрмөц дүрслэлт "The Polar Express" анимейшний дараагийн анги бүтээгдэж буй тухай продьюсер Гари Гётцман мэдээллээ. Тэрээр шинэ ангийн нээлтийн тов болон ямар түвшинд бэлтгэгдэж байгаа талаар тодорхой дэлгээгүй ч энэ ондоо багтан хөгжүүлэлт дуусахыг онцолжээ.
Продьюсер Гэри Гётцман "Бид "Mamma Mia" гуравдугаар ангийг бүтээж байгаа. "The Polar Express"-ийн шинэ ангийг бүтээх нь тодорхой болсон" гэжээ.

Найруулагч Роберт Земекисийн зохиолч Крис Ван Олсбургийн ижил нэрт номоос сэдэвлэсэн "The Polar Express" кинонд нэгэн жаал хүү Зул сарын өмнөх өдөр галт тэргээр Хойд туйл руу аялсан тухай өгүүлдэг. Уг хүүхэлдэйн кинонд нэрт жүжигчин Том Хэнкс олон дүрийн дуу оруулагчаар ажилласан онцлогтой.
"The Polar Express" нь 165 сая ам.долларын төсөвтэй бүтээгдсэнээрээ дээд амжилт тогтоож байсан бөгөөд дэлхий даяар 314 сая ам.долларын орлого олсон нь тун бага үзүүлэлт юм.
Эх сурвалж: comicbook.com