UBLife Logo
Спорт

Европын том багууд Цагаан сардаа бэлтгэж байна

Европын том багууд Цагаан сардаа бэлтгэж байна

Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн баяр маргааш болно. Зүүн Азийн орнуудын баяр мэт боловч үнэндээ спортын ертөнц тэр чигээрээ энэ баярт бэлтгэдэг. Учир нь хэдэн тэрбум хүнтэй Азийн зах зээл тэдэнд хэрэгтэй. 

Европын хөлбөмбөгийн том багууд Цагаан сараар ази фэнүүддээ бэдэг бэлтгэдэг уламжлалтай болоод удаж байна. Гэхдээ үнэнийг хэлэхэд ази гэхээсээ илүү хятад фэнүүддээ мэндчилгээ дэвшүүлдэг юм. Энэ жил ч гэсэн ялгаагүй. Лууны зурагтай өмсгөл нь хэдэн саяар зарагдана гээд бод. 

Манчестер Сити

Английн аваргууд өнгөрсөн сарын дундуур шинэ өмсгөлөө захиалсан. Тоглолтын өмсгөлөөс гадна өмд, хүрэм байгаа. Гол зүйл нь луун хээ. 

Тоглогчийн дугаарыг ч хятад шрифтээр бичсэн гэж байгаа. 

Челси

Хятад фэнүүддээ зориулаад бэлтгэлийн цамц, жемпер гаргасан. 

Сонирхолтой зүйл нь багийнхаа бэлгэ тэмдгийн оронд Луу гэсэн ханз байрлуулжээ. 

Ар нуруундаа асар том лууны зурагтай.

Интер Милан

Хятад эзэнтэй энэ баг үргэлж Хятадын Цагаан сарт анхаарал хандуулдаг байсан. Энэ удаад багийнхаа бэлгэдлийг луу болгож, өөрчилжээ.

Барселона

Энэ улирлын хоёрдугаар хагаст хэрэглэх бэлтгэлийн өмсгөл дээрээ хятадаар 2024 гэж бичин, хээ угалзаа луун маягт оруулжээ.

Бонус:

Хэдий луу жил 2024 онд тохиож байгаа ч Манчестер Юнайтед баг 2020 онд луун хээтэй өмсгөлөөр хятад балиашгууддаа бэлэг барьж байв.

2017 онд Барса багийн барьсан бэлэг.

2014 онд Ювентус.

2017 онд Реал Мадрид

2018 онд ПСЖ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.