UBLife Logo
Newsfeed

Бидний хэлэхдээ хамгийн их алдаа гаргадаг алдартай брэнд болон оддын нэрс

Ub.life
Ub.life
Бидний хэлэхдээ хамгийн их алдаа гаргадаг алдартай брэнд болон оддын нэрс

Энэ жагсаалтаас та өдөр бүр сонсдог брэнд нэр, алдартнуудын нэрийн зөв дуудлагийг мэдэх болно. Хөгжилтэй нь ихэнх хүмүүс эдгээр үгсийн дуудлагыг буруу хэлдэг байна.


1. Porsche

Зөв дуудлага: “PORSH-AA”

Цэвэр хөрөнгө: 16.2 тэрбум доллар*

Бидний ихэнх нь Porsche-г ганцхан үетээр буюу "PORSHE" гэж хэлдэг. Гэхдээ Porsche нь хоёр үетэй бөгөөд "PORSH-AA" гэж дуудагддаг байна.

2. Saoirse Ronan

Зөв дуудлага: “SUR-sha RO-nun” 

Цэвэр хөрөнгө: 9 сая доллар*

Little Women, Lady Bird, The Lovely Bones зэрэг кинонуудад тоглосон Ирланд гаралтай жүжигчин Saoirse Ronan-ий нэрд буй олон үсгийг хараад та төөрөгдөж магадгүй. Тэгтэл түүнийг нэрийг “SUR-sha RO-nun” гэж хэлнэ. Ирланд нэрүүд ч ярвигтай юм аа.

3. Joaquin Phoenix

Зөв дуудлага: “wah-KEEN Fee-nux”

Цэвэр хөрөнгө:80 сая доллар*

Алдарт Жокер киноны жүжигчин Joaquin Pheonix-ийн нэрийг та зөв хэлдэг байсан уу? Жоакин Фионикс биш Вакийн Фийникс гэж дуудагддаг юм байна.

4. Nike

Зөв дуудлага: “NIGH-key”

Цэвэр хөрөнгө: 31.3 тэрбум доллар*

Бид бүхний хамгийн ихээр мэддэг брэнд Nike-г дуудахдаа “Наяк” бус “NIGH-key” гэж дууддаг байна.

5. Hermes

Зөв дуудлага: “Air-MEZ”

Цэвэр хөрөнгө: 218 тэрбум доллар*

Бидний олонх нь Hermes-ийг "Хермес" гэж дууддаг. Гэвч уг бренд нь 1830-аад оны дунд үеэс бий болсон Парисын тансаг зэрэглэлийн брэнд бөгөөд хэрэв та жинхэнэ франц хүн шиг хэлэхийг хүсэж байвал "Air-MEZ" гэж хэлнэ. 

6. IKEA

Зөв дуудлага: “Ee-KEH-yah”

Цэвэр хөрөнгө: 15.93 тэрбум доллар*

Бид IKEA-Г “Акиа” аль эсвэл “Икиа” гэж дуудах нь элбэг. Тэгвэл үндсэн дуудлагадаа  “Ee-KEH-yah” гэж дууддаг байна.

7. Louis Vuitton

Зөв дуудлага: “LOO-ee we-TAAHN”

Цэвэр хөрөнгө: 26.3 тэрбум доллар*

Louis Vuitton бол дэлхийн хамгийн алдартай загварын брэндүүдийн нэг боловч Францаас бусад улсууд бүгдээрээ энэхүү брэндийн нэрийг буруу хэлдэг. “Луйс Вишн” гэж олон хүмүүс хэлдэг. Тэгвэл та тансаг брендийн нэрийг жинхэнэ франц хүн шиг дуудахыг хүсвэл "LOO-ee we-TAAHN" гэж хэлэх хэрэгтэй.

8. Hyundai

Зөв дуудлага: “HUN-day”

Цэвэр хөрөнгө: 20.4 тэрбум доллар*

Зарим Hyundai-г хүмүүс “Хюндэй” гэж хэлэх нь элбэг. Тэгвэл зөв дуудлага нь “ю”-ээр биш “a”-aaр шүү.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.