17 жарны "Хилэнт эх" хэмээх хөх Модон Луу жилийн цагаан сарын баярыг тохиолдуулан, Япон Улсад амьдарч, ажиллаж буй зарим монгол иргэдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн одон, медалиар шагнасныг Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайхан гардуулж өгөв.
“Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон”-гоор Япон Улсын Тоттори мужийн Жохокү ахлах сургуулийн биеийн тамирын багш, сүмо бөхийн дасгалжуулагч Р.Гантөгсийг, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цолоор “Их татлага” хамтлагийн гишүүн Б.Болд-Эрдэнийг, Алтан гадас одонгоор Сүмо бөх Миторю Б.Төрболд нарыг тус тус шагнав.
Япон дахь Монголын ЭСЯ