Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Хойч үе маань хэзээ ч харахгүй байж магадгүй аюулд ороод буй 10 амьтан


Одоогийн байдлаар 41,000 гаруй амьтны төрөл зүйл устах аюулд орсон хэмээн Дэлхийн байгаль хамгаалах сангаас мэдээлээд байна.

Орчин үед хүн амын тоо ихсэж, үйлдвэрлэл нэмэгдэн, хот газар тэлэхийн хэрээр онгон зэрлэг байгалийн хэмжээ багасаж, ан амьтдын тоо ихээр буурч байгаа билээ. 2022 онд "Living Planet" тайланд дэлхийн зэрлэг ан амьтдын тоо толгой 1970 оноос хойш дунджаар 69 хувиар буурсан хэмээх сэтгэл өвдөм баримт дэлгэгджээ. Одоогийн байдлаар Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэгийн (IUCN) улаан номонд 41,000 гаруй зүйл устах аюулд орсон гэж бичигдсэн байна. 

Амьтдыг, байгалийг хайрлан хамгаалцгаая.


1. Амур ирвэс - 100 орчим үлдсэн

Амур ирвэс бол дэлхийн хамгийн ховор амьтдын нэг билээ. Амур ирвэс зөвхөн Оросын алс дорнод болон зүүн хойд хэсгийн харьцангуй жижиг бүс нутагт амьдардаг. Мөн Хятадад байх бөгөөд амьдрах орчин сүйдсэний улмаас улам бүр багассаар байна. Энэ бүхний гол шалтгаан нь олз багасах, зам барих ажил, дэд бүтцийн өөрчлөлт зэргээс үүдэлтэй.

2. Сунда арлын бар - 600 орчим үлдсэн

Дэлхийн хамгийн жижиг барын дэд зүйл бөгөөд 140 кг жинтэй. Зөвхөн Индонезийн Суматра арал дээр амьдардаг бөгөөд ердөө 600 орчим л амьд үлдээд байна. Зүүн өмнөд Азийн хүн ам 1985 онд 357 сая байсан бол 2020 онд 668 сая болж, бараг хоёр дахин нэмэгджээ. Энэ нь барын тоо толгойд нөлөөлж, амьдрах орчин улам бүр цөөрсөөр байна.  Хүн амын суурьшлын бүс улам бүр өргөжсөөр, үүнээс үүдэн барууд хүмүүстэй ихээр дайралдах болж, үүний үндсэнд хүмүүсийн гарт хөнөөгдсөөр байгаа юм.

3. Африкийн ойн заан - Тодорхойгүй

Баруун болон Төв Африкийн өтгөн, чийглэг ойн гүнд амьдардаг. Энэ төрлийн заан маш гүнд, хүний нүднээс далд амьдардаг бөгөөд тоо толгойн хэмжээ одоо ч тодорхойгүй байгаа юм. Гэвч сүүлийн 31 жилд тоо толгой нь 86 хувиар буурсан гэнэ. Хулгайн анчид болон газар нутгийг нь сүйрүүлж байгаагаас энэ бүх үйл явдал эхэлсэн байна.

4. Жаван хирс - 75 орчим

Зүүн өмнөд Азид амьдардаг тус хирс хууль бус ан агнуурын улмаас эрс цөөрсөн байна. Дэлхийн өвд бүртгэгдсэн Ужунг Кулоны үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол энэхүү хирсүүдийн хувьд хоргодож буй сүүлийн газар юм. 

5. Уулын горилла - 1,000 орчим

Уулын горилла нь Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Руанда, Уганда улсын галт уул, уулархаг бүс нутаг, Уганда улсын Бвиндигийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн өндөр уулын ойд амьдардаг. Улс төрийн тогтворгүй байдлын улмаас хүмүүс хоол хүнс, орон байр хайж эдгээр сармагчингуудын амьдардаг газар нутаг руу ихээр нүүж ирэх болжээ. Одоогоор 500,000 орчим хүн эдгээр сармагчингуудын ойр орчимд амьдарч байна.

6. Тапанули Орангутан - 800 орчим

2017 онд устаж үгүй болох эрсдэлд орсон амьтдын нэгээр нэрлэгдсэн. Батанг Тору гэх халуун орны хязгаарлагдмал байгальд энэхүү мичний цор ганц бүлэг амьдардаг. Халуун орны ойг хөдөө аж ахуй, уул уурхай, усан станц, газрын гүний бүтээн байгуулалтаас болон сүйтгэж байгаагаас болж тэдний амьдрах орчин хязгаарлагдаж, 1985-2007 оны хооронд нийт 40 гаруй хувь нь устаж үгүй болжээ. 

7. Хөх мөрний сэрвээгүй далайн гахай - 1000 орчим

Дэлхий дээрх цорын ганц цэнгэг усны далайн гахайн төрөл бөгөөд Хятадын Хөх мөрөнд амьдардаг. Хэт их загас агнуур, байгаль орчны доройтол, усны бохирдол зэргээс үүдэж тоо толгой нь огцом буурч байна. Өмнө нь бусад сэрвээгүй далайн гахайн хамтаар амьдардаг байсан ч сүүлийн жилүүдэд нэг ч удаа ажиглагдаагүй. Тиймээс оршин тогтнож буй цор ганц газар нь Хөх мөрөн болоод байгаа юм. 2018 оны тооллогоор 1000 орчим сэрвээгүй далайн гахай үлдсэн хэмээн зарлагдсан байна.

8. Хар хирс

1960-1995 оны хооронд энэ амьтны тоо толгой асар ихээр буурсан. Анчдын дайралтаас ердөө 2 хувь нь л амьд үлдэж чадсан байдаг. 

2011 онд Баруун нутгаар амьдардаг Хар хирсийн тоо толгой устаж үгүй болсон бөгөөд одоо ердөө Кени, Намибиа, Өмнөд Африк болон Зимбабве улсуудад л амьдарч байгаа гэнэ. 

9. Суматрын орангутан

Зөвхөн Индонезийн Суматра арал дээр байдаг энэхүү төрөл зэрлэг байгальд 14,000 орчим үлджээ. Мод бэлтгэх, газар тариалангийн ажил, дэд бүтцийн бүтээн байгуулалтаас эхлээд хууль бус худалдааны улмаас тоо толгой нь огцом буурч байна. 1985-2007 оны хооронд энэхүү амьтдын амьдрах орчны 60 орчим хувь нь алдагдсан байна. 

10. Мазаалай

Мазаалай нь говь цөлд амьдардаг дэлхийн цорын ганц баавгай бөгөөд зөвхөн Монголын говьд байдаг. 1960-аад онд 15-20 толгой, 1970-д онд 20 гаруй, 1980-д оны эхээр 25-30, сүүлчээр 50-60 орчим байгаа хэмээн тэмдэглэгджээ. Гэхдээ Монголчууд маань Мазаалай баавгайн тоо толгойг ихэсгэх тал дээр анхаарч эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар 50 орчим болсон гэх мэдээлэл байгаа билээ. 

Бүгд байгаль болон амьтдад ээлтэй орчныг бүтээж, хүнлэг сэтгэлээр хандан хайрлан хамгаалах ёстой цаг үе ирээд байна. Үгүй бол нэг л өдөр бид хүүхдүүддээ "Ийм амьтан байсан" гэж ярих болно. Харин тэд зөрүүлээд "Яагаад устчихсан юм бэ" гэж асуухад харин бид зөрүүлж юу гэж хариулах вэ?

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.17
Хачигны тухай таны мэдэхгүй 8 баримт
2
2024.04.10
Муурны дургүйг хүргэдэг 9 зүйл
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.