Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Муурны дургүйг хүргэдэг 9 зүйл


Муур бол биеэ даасан, өөрөө өөрийгөө "хөөрхөн" болгоод байдаг амьтан гэдгийг бүгд мэднэ. Хэрэв тэдэнд ямар нэг юм таалагдахгүй бол муужгай нууж хаалгүй, шууд илэрхийлдэг.

Зөөж, тээвэрлэх


Муур тогтвортой, тайван байдалд дуртай. Ихэнх муур нэг газраас нөгөөд нүүлгэн шилжүүлэхэд маш их стресст ордог. Тиймээс нүүхдээ муурандаа хоол өгөлгүй, чимээгүй, дулаахан, харанхуй хайрцагт хийгээрэй.

Чанга дуу чимээ


Гадна орчны дуу чимээнд дасаагүй муур чанга чимээ сонсохоороо их айдаг. Хэрэв та гэртээ тоос сорогчтой цэвэрлэгээ, дуу хөгжимтэй үдэшлэг зохион байгуулахаар санаархаж байгаа бол муураа хоол ундтай өөр газар оруулаарай.

Хурц үнэр


Муурын үнэрлэх эрхтэн тун сайн хөгжсөн (хүнээс 14 дахин илүү) бөгөөд хорвоо ертөнцийг хамраараа дамжуулан мэдэрдэг гэхэд болно. Дөнгөж төрсөн муужгай ээжийгээ, эзнээ, бусад хүмүүсийг үнэрээр нь таньдаг. Тиймээс маш хурц үнэртэй зүйл бухимдлыг нь төрүүлдэг гэдгийг анхаараарай.

Хуучин, хоносон хоол


Муур хоносон, муудсан хоол идсэнээс өлсгөлөн байсан нь дээр гэж үздэг амьтан. Өлсөх нь муурын элэг өвдөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Муурандаа бага багаар, гэхдээ үе үе хоол өгч бай. Тийм боломж байхгүй бол хуурай хоол саванд нь хийгээд үлдээ.

Хэт их анхаарах


Муур биеэ даасан амьтан гэдгийг дээр хэлсэн. Хэрэв тэр эрхэлмээр байгаа бол өөрөө хүрээд ирнэ. Харин хүслийнх нь эсрэг хэт их эрхлүүлээд, илж таалаад байхад тэд тэвчиж чаддаггүй.

Ганцаардал


Биеэ даасан гэж хэлсэн ч муур нохойны нэгэн адил хүний хайрыг мэдэрч байх ёстой. Огт харьцахгүй бол муур зожиг, зэрлэг болж хувирна. Тиймээс муур тань таныг дагаад, мяу гэж байвал ажлаа орхиод цаг гаргаж тоглоорой.

Гаднын этгээд


Гэрт болон өөрийн эзэмшил бүс нутагтаа гаднын этгээд орж ирэхэд тэд дургүй. Газар нутаг, хоол хүнс, тоглоом, мөн эзнийх нь хайр халамжийг булаацалдах өрсөлдөгч гэж тэд үздэг. Хоёр муур тэжээдэг хүмүүс муур болгонд тоглоом, хоолны савыг тус тусад нь гаргаж өгөх хэрэгтэй.

Угаалга, цэвэрлэгээ


Муур өөрийгөө хөөрхөн гэгч нь цэвэрлэчихдэг. Ихэнх муур уснаас айдаг бөгөөд усанд оруулах гэж дажин болно. Хумс авах ч мөн адил.

Эвгүй газарт нь илэх


Муур нь хаанаа илүүлээд таашаал авдгийг эзэн нь сайн мэднэ. Муур болгонд таашаалын цэг өөр. Айлд зочилж очоод муурыг нь хамаагүй илэхээс сэргийл. Ихэнх муур гэдсэндээ илүүлэх дургүй байдаг. Хэрэв тэд илүүлэх гэж буй мэт суниавал таалуулах гэсэн биш зүгээр л эмзэг газраа ч харуулан, танд итгэдэг гэдгээ баталж байна гэсэн үг

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.04.17
Хачигны тухай таны мэдэхгүй 8 баримт
2
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
3
2024.02.26
Хойч үе маань хэзээ ч харахгүй байж магадгүй аюулд ороод буй 10 амьтан
санал болгох
1
13 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2024.04.10 103.168.34.50

Баярлалаа. Хөөрхөн 2 муурны эзэн байна. Үнэхээр гэдсэндээ хүргэх дургүй байдаг. Дундаа 1 идүүртэй. Тус тусад нь идүүртэй болгох хэрэгтэй юм байна.

0 Хариулах