Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

300 жилийн түүхтэй "нууц" номын санд 9 доллар төлөөд хонох ховор боломж


Лондоны түүхэн дурсгалт Гэгээн Паулын сүм дөрөвдүгээр сарын 23-нд болох Дэлхийн номын өдрийг тохиолдуулан номонд шимтэгсдэд онцгой бэлэг барьж байна. 

Тэд гуравдугаар сарын 15-нд хоёр зочныг хүлээн авч, нууц номын сандаа хонуулахаар болжээ. Зочид ердөө 7 фунт стерлинг (9 орчим доллар) төлөөд тус түүхэн дурсгалт номын санд бүтэн шөнийг өнгөрөөх аж. Гэгээн Паулын сүм нь дундад зууны үеийн гар бичмэлүүд, анхны хэвлэмэл номын ховор цуглуулгаас эхлээд саяхан хэвлэгдсэн шинэ бүтээл хүртэл нийт 22,000 гаруй номтой юм. Мөн энэ нь Дэлхийн II дайнаас хойш анх удаа Гэгээн Паулын сүмд хүн хонуулахаар болсон тохиолдол гэдгээрээ онцлог юм. 


Гэгээн Паулын сүмийн бас нэгэн гайхамшиг нь 300 гаруй жилийн өмнө Английн архитектор Кристофер Врений зохион бүтээсэн эргүүлэгт шат билээ. Тэгвэл ховор завшааныг эдлэх хоёр зочныг Дикан хүлээн авч түүхэн сүмтэй танилцуулах бөгөөд аяллын төгсгөлд эргүүлэгт шатаар авирч, нууц номын санд хүрэх юм. 

Мөн зочдыг өглөөний цай, оройн хоолоор дайлж эцэст нь Холли Жексоны "Рэйчел Прайс дахин гарч ирсэн нь", Жон Гришамын "Камино хий үзэгдэл" зэрэг хараахан хэвлэгдээгүй байгаа номуудыг зохиогчийн гарын үсэгтэй нь гардаж авна гэж сүмийн зүгээс мэдээлжээ. 

Гайхамшигт боломжийг эдлэхийг хүссэн хүмүүс гуравдугаар сарын 12-ноос эхлэн Airbnb-ээр захиалгаа өгч болох аж. 

Эх сурвалж: BBC, The Guardian

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.23
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
Уржигдар
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.