Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Инстаграмын чат доторх нууц тоглоомыг тоглож үзсэн үү?


Мета компани саяхан инстаграмын DM буюу шууд мессеж илгээх хэсэгт чухал өөрчлөлтүүд хийснээ зарласан билээ. Тэгвэл инстаграмд нэмэгдсэн шинэчлэлүүд үүгээр дууссангүй. 

Инстаграмын чат дотор нууц эможи тоглоом шинээр нэвтэрсэн байна. Тоглоомын дүрэм тун энгийн. Эможигоо доош унагахгүйгээр тасралтгүй эргүүлдүүлэхийн тулд дэлгэцийн доод хэсэгт байрлах сэлүүрийг хөдөлгөх юм. 

Тоглоомыг тоглохын тулд инстаграмын чат руугаа орж хэн нэгэн рүү дуртай эможигоо илгээгээд дараа нь эможи дээрээ дарахад дэлгэц шар өнгөтэй болж, тоглоом автоматаар эхэлнэ. Үе ахих тусам дэлгэцийн өнгө бараан болох аж.

Тоглоомыг эхлүүлэхийн тулд ямар ч эможиг ашиглаж болох бөгөөд гол нь нэг л эможи илгээх шаардлагатай юм байна. Эможи илгээсэн хүн таныг тоглоом тоглож буйг мэдэхгүй. Мөн таны авсан хамгийн өндөр оноо хадгалагдаж үлдэх тул дараагийн удаа тоглохдоо рекордоо эвдэх боломжтой гэсэн үг юм. 

Одоогийн байдлаар бүх хэрэглэгч чат доторх нууц тоглоомыг тоглох боломжгүй байгаа бөгөөд удахгүй бүх хэрэглэгчдэд идэвхэжнэ гэжээ.

Холбоотой мэдээлэл: Инстаграмын мессежээ засах, уншсан эсэхээ нуух боломжтой боллоо

Эх сурвалж: Tech Crunch

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
4 өдрийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
2024.04.18
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
Уржигдар
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.