Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Гүнж Кэтрин зургаа засварласандаа уучлал хүсэв


Уэльсийн гүнж Кэтрин "Ээжүүдийн өдөр"-ийг тохиолдуулан саяхан гурван хүүхэдтэйгээ авхуулсан зургаа цацсан юм. Тэрбээр Зул сараас хойш олны хараанд өртөхөө больсон бөгөөд Кенсингтон ордноос түүнийг нэгдүгээр сард хэвлийн хөндийн мэс засалд орсон гэх мэдээлэл цацагдсан билээ. Өнгөрсөн хугацаанд түүнийг яагаад гэнэт алга болсон талаар олон янзын таамаглал хөвөрч байсан юм. 

Харин тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч буй шуугианыг намдаан "Ээжүүдийн өдөр"-өөр ийнхүү сүүлд авхуулсан зургаа тавьсан аж. Гэвч Кенсингтон ордон зураг цацсанаас хойш хэдхэн цагийн дараа  Ассошиэйтед Пресс, Ройтерс, Франс Пресс зэрэг томоохон хэвлэлүүд зургийг засварласан болохыг баталж, зургийг устгахыг уриалсан байна. Кенсингтон ордон зургийг устгаж, Уэльсийн гүнж Кэтрин албан ёсоор уучлал хүссэн байна. Тэрбээр жиргээндээ "Гэрэл зураг сонирхогчдын нэгэн адилаар би үе үе зургаа засварлах туршилт хийдэг. Өчигдөр хуваалцсан манай гэр бүлийн зураг олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэсэнд уучлалт хүсэж байна" гэжээ. 

Ордноос мэдээлснээр уг зургийг ханхүү Уильям өнгөрсөн долоо хоногт Виндзорын шилтгээн дэх Аделаида зусландаа байхдаа дарж, Гүнж Кэтрин янзалсан гэнэ. 

Холбоотой мэдээлэл: Гүнж Кейт Миддлтоныг алга болсон хэмээн дэлхий даяар шуугьж байна

Эх сурвалж: The New York Times

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
Өчигдөр
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.