UBLife Logo
Дэлхий

Трамп дахин сонгогдвол Америкаас "дүрвэх" хүмүүсийн тоо хэдэн саяар хэмжигдэж байна

Ub.life
Ub.life
Трамп дахин сонгогдвол Америкаас "дүрвэх" хүмүүсийн тоо хэдэн саяар хэмжигдэж байна

Ирэх арваннэгдүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль олон сая америкчуудын цаашдын амьдралыг шийдэх нь. Экс Ерөнхийлөгч Дональд Трамп дахин сонгогдвол Америкийг орхиж гарна гэх байр суурьтай байгаа хүмүүсийн тоо урьд өмнөхөөсөө өндөр байна. 

Gallup судалгааны байгууллага дөрвөн жил тутамд 15-аас дээш насны америкчуудын дунд судалгаа явуулдаг. "Танд боломж олдвол Америкийг бүрмөсөн орхиж, өөр улс руу нүүх үү" гэх асуултад 

  • Жорж Бушийн ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусах үеэр судалгаанд оролцогчдын 11 хувь нь,

  • Барак Обамагийн үед 10 хувь нь,

  • Дональд Трампын үе 16 хувь буюу 40 орчим сая хүн "ТИЙМ" гэж хариулсан байна. 

Тэр дундаа залуучууд Америкаас нүүх сонирхол өндөр байгаа нь тус судалгаагаар ажиглагджээ. Тодруулбал, 30-аас доош насны залуучуудын 24 хувь нь Жорж Бушийн үед, 18 хувь нь Обамагийн үед, 30 хувь нь Трампын үед эх орноосоо "дүрвэх" сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. 

Гэхдээ америкчуудын өөр улс руу нүүх шалтгаан нь ганц Трамп биш гэдгийг судлаачид онцолж буй. Орон сууцны үнэ өндөр, зайнаас ажиллах боломж нэмэгдсэн, дэлхий дахинд АНУ-ын нэр хүнд буурч байгаа зэрэг олон хүчин зүйл үүнд нөлөөлж байгаа юм. Үр хөндүүлэх эрхийг хориглосон явдал, сургуулиудад байнга шахуу гардаг буудалцааны хэргүүд ч үүнд нөлөөлж буй. 

Түүнчлэн шаргуу хөдөлмөрлөж чадвал хүссэн бүхнээ авна гэх "Америк мөрөөдөл"-д итгэх хүмүүсийн тоо улам бүр буурч байна. 2012 оны судалгаагаар америкчуудын 53 хувь нь "Америк мөрөөдөл"-д  итгэж байсан бол 2023 онд 36 хувь болтлоо буурчээ. 

Эх сурвалж: Business Insider

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.