UBLife Logo
Newsfeed

Энэ хаврын маникюрын чиг хандлага: Цэцгэн хээ, аура өнгө, мууран нүд, гялалзсан чимэглэлүүд

Энэ хаврын маникюрын чиг хандлага: Цэцгэн хээ, аура өнгө, мууран нүд, гялалзсан чимэглэлүүд

Өвлийн улирал дуусаж хаврын урин дулаан улирал хаяанд ирлээ. Улирал солигдох үеэр дэлхийн өнгө солигдож, охид бүсгүйчүүд маань ч гадаад төрхөө өөрчилдөг билээ. Тухайлбал өвлийн улиралд охид бүсгүйчүүд сэрүүн, хүйтэн суурьтай өнгөөр хумсаа будах нь элбэг байдаг бол хаврын өдрүүдэд илүү өнгөлөг тод сонголтуудыг хийдэг.  Ингээд энэ хавар тренд болох өнгөнүүдтэй танилцана уу.  

Желли хумс 

Цэлцгэнүүрэн буюу желли хумсыг бүтээхийн тулд төрөл бүрийн өнгийн туяатай нэвт гэрэлтдэг шингэн бүтэцтэй будаг ашигладаг бөгөөд тунгалаг хэр нь эгдүүтэй мэдрэмжийг төрүүлнэ. Энэхүү чимэглэлийг футуристик, 3D стилийн будалтад хэрэглэхэд нэн тохиромжтой.

Гялалзсан чимэглэлүүд 

Минимализмыг ор тас мартаад тод, нүсэр, гялалзсан чимэглэлүүд тренд болж байна. Хэзээ ч давтагдашгүй чимэглэлүүдийг зохиомжлон хумсаа гоёорой. 

Саатай аура хумс 

Маникюрын уламжлалт будалтуудын нэгт ордог уусгах техник буюу аура будалт саатай болж эргэн ирлээ. 

Муурын нүд 

Cat Eye буюу муурын нүдний будалт эргэн ирлээ. Энэ хавар пастелийн шар, зөөлөн ягаан зэрэг дулаахан өнгөнүүдийг туршиж үзээрэй. 

French Croc

ТикТок дээрх мафийн эхнэрийг санагдуулам амьтдын хээтэй будалт тренд болж байна. Ялангуяа ирвэсийн хээ гэхээсээ илүү матрын хээтэй хумс эмэгтэйчүүдийн анхаарлыг татаж байгаа юм. Гэхдээ энэ нь нүсэр будалтад тооцогдох учраас бага пренч буюу хумсныхаа үзүүр хэсгийг будахыг стилистүүд зөвлөж байна.  

Толь мэт гадаргуу буюу хром будалт

Хэсэгтээ л моданаас гарахааргүй, загварын шоунуудаас эхлээд цахим орчинд хүртэл дэлгэрсэн маникюрын загвар бол яахын аргагүй гялалзсан гадаргуутай хром будалт билээ. Гэхдээ мэдээж хэв маягийн хувьд дэвшилтэд орсон. Жишээлбэл бид урьд нь хумсныхаа толиог бүхэлд нь хром маягаар буддаг байсан бол энэ хавар түлхүү футуристик хэв маягийг шингээх шинжтэй байна. Товгор метал гадаргуу, хээ, талласан будалт гэх мэт. 

Цэцгэн хээ

Энэ хавар ямар хээ хамгийн өндөр эрэлттэй байгаа вэ? Хариулт нь мэдээж цэцгэн хээ. Цэцэгт умбасан зураглал нь загварын шоуны тайзнаас эхлэн маникюрын ертөнцөд хүртэл орж ирсэн бөгөөд 2010-аад онд хийдэг байсан улиг болсон загварууд мартагдаж артистууд илүү минимал өнгө аястай шинэлэг хувилбарыг санал болгож байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.