Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан Путин Улаан талбайд ялалтаа тэмдэглэв


Өнгөрсөн долоо хоногт ОХУ-д ерөнхийлөгчийн сонгууль болж, Владимир Путин 87.3 хувийн санал авснаар сонгуульд ялалт байгууллаа. Ийнхүү тав дахь удаагаа ерөнхийлөгчийн албыг хашихаар болсон Путин өчигдөр дэмжигчдийн хамт Улаан талбайд ялалтаа тэмдэглэжээ.

Нэр төдий гэгдэж буй энэ удаагийн сонгуульд сөрөг хүчний нэр дэвшигчдийн олонх нь нас барсан, шоронд хоригдсон, цөлөгдсөн, сонгуульд нэр дэвших эрх нь хасагдсан байсан юм. "Зөвшөөрөгдсөн" гурван нэр дэвшигч нь хэт үндсэрхэг үзэлт Оросын Либерал Ардчилсан Намаас нэр дэвшигч Леонид Слуцкий, Шинэ Ардын намын Владислав Даванков, Коммунист намын нэр дэвшигч Николай Харитонов байв. Сонгуульд оролцсон гэх энэ гурван нэр дэвшигч өчигдрийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирж тайзан дээрээс Путиныг магтсан үг хэлсэн байна.

Сонгуульд дөрвөн хувийн санал авсан Николай Харитонов Крымийг эх оронд нь буцаан авчирсан гэж Путиныг магтсан бол Леонид Слуцкий Крым дэлхийн газрын зураг дээр үүрд Оросын нэг хэсэг байх болно гээд "Оросын төлөө, бидний агуу ирээдүйн төлөө, Оросын агуу ерөнхийлөгчийн төлөө" хэмээн уухайлжээ.Шинэ Ардын намын Владислав Даванков 2014 онд Крымийг дахин нэгтгэхэд Путинаар бахархаж байснаа хэзээ ч мартахгүй гэсэн байна.

Холбоотой мэдээлэл: Саналын хайрцаг руу будаг асгаж, шатаахыг завдсан иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Эх сурвалж: The New York Times 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Жо Байден анхны эхнэр, охин хоёроо алдаад амиа хороох тухай бодож байснаа хуваалцжээ
2
13 цагийн өмнө
Том Холланд, Зендая хоёр ойрын хугацаанд гэрлэхээр ярилцсан гэв
3
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
10 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.