UBLife Logo
Спорт

Чансаа өндөр 64 бөх 10 саяын төлөө барилдана

Чансаа өндөр 64 бөх 10 саяын төлөө барилдана

"Бест буйдан" компанийн 20 жилийн ойд зориулсан чансаа өндөр 64 бөхийн барилдаан гуравдугаар сарын 23-ны Бямба гарагт бөхийн өргөөнөө явагдана.

Нийт 30 сая төгрөгийн шагналын санг зохион байгуулагчдын зүгээс амлав. 

Эл барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын гарди Ц.Бямба-Отгон, улсын заан Б.Батмөнх, Д.Анар, Б.Бат-Өлзий, Ц.Одбаяр, Б.Серик, улсын харцага Н.Золбоо, Б.Зоригтбаатар, Т.Баасанхүү, Х.Гантулга, Д.Бат-Эрдэнэ, Ш.Пүрэвгарьд, Г.Бадрах, улсын начин Д.Амарсайхан, Э.Сумъяабат, Б.Түвшинтөгс, Д.Амаржаргал, Д.Цэрэнтогтох, Д.Хүдэрбулга, Э.Даш, Н.Баярбаатар, Ө.Батзул, Б.Даваа-Очир, Б.Чимэдвандан, Х.Цогтгэрэл, аймгийн арслан Н.Өсөхбаяр, М.Баяржавхлан, цэргийн заан Ө.Батсуурь нарын бөхчүүд зодоглоно гэж мэдэгдээд байна. 

Эл барилдааны үеэр бөхчүүд сугалаагаар оноолтоо тохируулан барилдах юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.