Өнөөдөр Олон улсын Аз жаргалын өдөр. “Өглөө бүр амьдралаа шинээр эхлэх боломж юм” гэж Пауло Коэльо хэлжээ. Бид амьдрал, аз жаргал, харилцан туслах тухай хэлсэн алдартнуудын эшлэлийг танилцуулж байна.
1) “Хүмүүс өөрсдийгөө олон юм хийж чадахгүй гэж боддог. Харин аргагүй байдалд орохоороо ямар олон юм чаддаг байж вэ гэдгээ олж мэддэг” Стивен Кинг
2) “Бид чадах бүх юмаа хийнэ гэж хэлэх нь утгагүй хэрэг. Хийх ёстой юмаа л хийх хэрэгтэй” Уинстон Черчилль
3) “Бид хэн нэгэн хүнтэй харьцахдаа нэг бол тусална, эсвэл гай болно. Гурав дахь зам гэж үгүй. Тэр хүнийг нэг бол доош чангааж, үгүй бол дээш нь өргөнө гэсэн үг” Жорж Вашингтон
4) “Зорилгодоо хүрэхийн тулд юуны өмнө хөдлөх хэрэгтэй” Оноре де Бальзак
5) “Бүх юм дууслаа гэж бодох үе чамд ирнэ. Энэ чинь эхлэл шүү дээ” Луис Ламур
6) “Хэрэв өвчтөн амьдрахыг маш их хүсэж байвал эмч нар ч яаж ч чадахгүй” Фаина Раневская
7) Хэрэв аз жаргалтай байхыг та маш их хүсэж байвал олж л таарна. Нүдний шилээ зүүчхээд хайгаад байсан эмгэн шиг маш ойрхноос олох болно” Бернард Шоу
8) “Сарнай цэцэг яагаад ийм их өргөстэй юм бэ гэж би гомдол тавьдаггүй. Харин энэ их өргөс дунд сарнай ургаж байгаад баярладаг” Жозеф Жубер
9) “Хэрэв та там дундуур явж байгаа бол зогсолтгүй яваарай” Уинстон Черчилль
10) “Надад дуртай бүх юм минь байхгүй. Гэхдээ би байгаа бүх юмандаа хайртай” Лев Толстой
11) “Амжилтгүй явдал гэдэг бол дахин эхлэх боломж гэсэн үг. Гэхдээ энэ удаад илүү ухаалгаар” Хенри Форд
12) “Хүний амьдрал бол хайрцаг шүдэнз. Хэт тоовол инээдэмтэй, тоохгүй бол аюултай” Рюноскэ
13) “Өөрөөсөө илүү хүнтэй таарвал түүн шиг болохыг хичээ. Доогуур хүнтэй танилцвал өөрийгөө сайн харж, шүү” Күнз
14) “Хүний алдааг хэлснээс өөрийн алдааг илчилсэн нь дээр” Демокрит
15) “Өнөөдрөөрөө амьдарч байгаа хүн цөөхөн. Ихэнх нь дараа амьдрахаар бэлтгэж байдаг” Жонатан Свифт
16) “Хүн үргэлж аз жаргалтай байх ёстой. Хэрэв аз жаргал чинь дуусчихвал хаана алдсанаа эргэж хар” Лев Толстой