Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Меган Маркл тансаг зэрэглэлийн шинэ брэндтэй болсноо зарлажээ


Сассексийн гүн, хунтайж Харри, гэргий Меган Маркл нар 2020 онд язгууртны амьдралаа орхисноос хойш АНУ-д төвхнөн, гэр бүлийн бизнес эрхэлж байгаа юм. Тэгвэл Меган Маркл American Riviera Orchard нэртэй тансаг зэрэглэлийн брэнд гаргаж буйгаа зарлалаа. Энэхүү брэнд нь гал тогооны хэрэгсэл, амьдралын хэв маягийг илтгэх бүтээгдэхүүнийг худалдаалах аж. Тухайлбал, нүүр будалт, биеийн тос, шампунь, йогийн гудас зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн багтжээ. 


Хос хоёр хааны гэр бүлийг орхин Опра, Эллен ДеЖенерес, Кэти Перри зэрэг алдартнуудын амьдардаг чинээлэг бүс болох Калифорниагийн Монтекитод суурьшсан билээ. Өнгөрсөн хугацаанд тэд Spotify, Netflix-тэй хамтран ажилласан бөгөөд 2022 онд “Harry & Meghan” нэртэй цуврал баримтат бүтээл нь гарсан юм. Өдгөө тэд ийнхүү хувийн бизнесээ өргөжүүлэх алхмуудаа хийж эхлээд байна. 

Меган Маркл шинэхэн брэндийнхээ талаар зарлаж инстаграмд 15 секундын бичлэг оруулсан нь 2020 оноос хойших түүний анхны сошиал пост юм. Энэ мэдээ тэр даруй олон нийтэд тархаж, хэдхэн хоногийн дотор American Riviera Orchard брэндийн инстаграм хуудас 571 мянган дагагчтай болоод байна. 

Логон дээрх брэндийн нэрийг Маркл өөрөө калиграфаар бичсэн байж магадгүй хэмээн хэвлэлүүд мэдээлжээ.


Дашрамд, сүүлийн үед Их Британийн хааны гэр бүлийг тойрсон дуулиан ид өрнөж байна. Уэльсийн гүнж Кэтрин оны өмнөхөн олны хараанд өртөхөө больж, түүнийг яагаад гэнэт алга болсон тухай таамаглалууд хөвөрч эхэлсэн. Кенсингтон ордноос түүнийг нэгдүгээр сард хэвлийн хөндийн мэс засалд орсон хэмээн мэдэгдэж, удаа ч үгүй Кэтрин "Ээжүүдийн өдөр"-ийг тохиолдуулан саяхан гурван хүүхэдтэйгээ авхуулсан зургаа цацсан. Гэтэл Ассошиэйтед Пресс, Ройтерс, Франс Пресс зэрэг томоохон хэвлэлүүд уг зургийг засварласан болохыг баталж, удалгүй Кэтрин албан ёсоор уучлал хүссэн юм. Энэ мэт дуулиан намдаагүй байтал тэрбээр хэдхэн хоногийн өмнө хорт хавдартай болсноо зарлаад байна. Ийнхүү хааны гэр бүлийн хоёр гишүүн буюу Их Британийн хаан Чарльз III , Уэльсийн гүнж Кэтрин нар хорт хавдар тусаж, эмчилгээ хийлгүүлж байгаа нь ил боллоо. 

Харин хунтайж Харри, гэргий Меган Маркл нар энэ талаар хараахан байр сууриа илэрхийлээгүй байгаа юм.

Холбоотой мэдээлэл: Ханхүү Харри шинэ ажилд оржээ

Эх сурвалж: Daily Mail, The New York Times

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
Өчигдөр
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.