UBLife Logo
Спорт

Бразил хөлбөмбөгчин Дани Алвес шоронгоос суллагдлаа

Бразил хөлбөмбөгчин Дани Алвес шоронгоос суллагдлаа

Испанийн шүүхээс "Барселона" клуб болон Бразилийн шигшээ багийн хөлбөмбөгчин асан Дани Алвесийг бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутган, дөрвөн жил 6 сарын хорих ял оноосон билээ.

Тэрбээр даваа гарагт 1 сая еврогийн барьцаа мөнгийг Барселон хотын шүүхэд шилжүүлсэн учир шоронгоос суллагджээ. Эл нэг сая еврог төлсөн хүн бол "Барса"-д түүнтэй хамт тоглож асан Нидерланд хөлбөмбөгчин Мемфис Депай юм.

Гэвч 40 настай тоглогчийн Бразил болон Испанийн паспортыг шүүх хураан авах ажээ. Алвесийг Испанийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон бөгөөд долоо хоног бүр мужийн шүүхэд мэдүүлэг өгөх ёстой.

Шүүх түүнийг хохирогчтой ойртохоос сэргийлж, таслан сэргийлэх арга хэмжээг нэмж авсан. Тэрбээр хохирогч бүсгүйтэй нэг километрийн зайд ч ойртож болохгүй.

Алвес бол Испани, Итали, Францын дээд лигүүдэд аварга цолыг хүртэж байсан үеийнхээ хамгийн алдартай хөлбөмбөгчдийн нэг юм. Тэрбээр 2009, 2011, 2015 онуудад "Барселона"-гийн хамтаар Аваргуудын лигт гурван удаа түрүүлж, 2007, 2019 онд Бразилийн шигшээ багийн хамт "Копа Америка"-д мөн түрүүлсэн.

Алвес 2023 оны нэгдүгээр сараас хойш шоронд хоригдож байсан юм. Тэрбээр Барселона хотын шөнийн клубийн VIP бие засах газар 23 настай эмэгтэйг хүчиндсэн хэргээр ял авсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.