UBLife Logo
Спорт

“Торгоны зам” ралли Хоргост биш УБ-т барианд орно

“Торгоны зам” ралли Хоргост биш УБ-т барианд орно

“Торгоны зам 2024” ралли уралдааны зохион байгуулагчид уралдааны маршрутын өөрчлөлтийг зарлалаа. Өнгөрсөн жилийн 11 дүгээр сард зарласан төлөвлөгөө ёсоор бариа Өвөрмонголын Хоргост байсан бол Монголын нийслэл Улаанбаатар болж өөрчлөгджээ. 

БНХАУ-ын Мото спортын холбооноос цар тахлын дараа үйл ажиллагаа бүрэн сэргээгүй байгаа тул уралдаан хүлээн авч чадахгүй болсноо мэдэгдсэн байна. Харин 2025 онд “Торгоны зам 2025” раллиг хүлээн авна, маш сонирхолтой маршрут гаргана гэдгээ амалжээ. 

Хэдий Хятадын замаар уралдахгүй болсон ч раллигийн хугацаа, замын хэмжээ өөрчлөгдөхгүй. Тамирчид 2024 оны долоодугаар сарын 5-15-нд 5500 км зам туулна. ОХУ-н Томскоос гараанд гарч, говь цөл, хээр талаар уралдаж, Улаанбаатарт барианд орно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.