Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Сэтгэл зүйн байдал ХООЛНЫ ДЭГЛЭМД чухал нөлөөтэй


Заримдаа бид бүтэн өдөржин юм идэхгүй явж чаддаг бол заримдаа хачин их өлсөж юу ч хамаагүй идмээр санагддаг. Энэ бүгд нь сэтгэл санааны байдалтай холбоотой бөгөөд стресстэй, түгшүүртэй үед стрессийн гормон кортизол ялгарч, хоолны дуршил ихээр нэмэгддэг. Харин гуниглах, сэтгэлээр унах үед дуршилгүй болох шинж тэмдэг илэрдэг байна. Гэтэл "Хоол хүнс биеийн түлш байтал яагаад сэтгэл зүйтэй холбогдчихдог юм бол оо" гэж та бодож байсан уу. Яагаад гэвэл гэдэс бол хүний хоёр дахь тархи юм. Сэтгэл зүйн хэрэгцээ бүрэн хангагдахгүй үе тархи тэдгээрийг хоолоор орлуулахаар хичээж, эрүүл бус хоол идэх, чихэрлэг зүйлсэд донтох, бүр хоолноос гарах зэргээр арга хэмжээ авдаг байна.Тийм учраас зөв хооллоё гэвэл ходоодондоо бус сэтгэл зүйн эрүүл мэндээ анхаарах нь нэн чухал юм. 

Хэрхэн хоолны дуршлаа зөв зүгт чиглүүлэх вэ?

1. Учир шалтгаанаа тодорхойлох

Та нэн түрүүнд  өөрөөсөө "Миний сэтгэл санааг тавгүйтүүлж, хямраадаг хүчин зүйлс юу вэ?" гэх асуултыг тавих хэрэгтэй. Үүнээс улбаалан учир шалтгааныг тодорхойлж тухайн нөхцөл байдлаа хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал. Асуудал хэт даамжраагүй тохиолдолд та энэ үе шат дээр хорт зуршлаа анагаах боломжтой.

2. Хоолноос өөр сэтгэлийн таашаал өгдөг зүйлсээ тодорхойл

Хоолноос өөр сэтгэлийн таашаал өгдөг зүйлсээ тодорхойлон нэг бүрчлэн бичиж авах хэрэгтэй. Байгальд амрах, нохой эрхлүүлэх, шинэ арьс арчилгааны бүтээгдэхүүн худалдаж авах, массажинд орох зэргээр хүн тус бүрийн сонирхол өөрөөр илрэх боломжтой. Ийнхүү зүсэм бялуу идэх хүсэл төрөх үедээ урьдаас бичсэн жагсаалтаа нээж хараад тухайн мөчид хийх боломжтой зүйлсээсээ хэрэгжүүлээд үзээрэй. 

3. Бүү хоригло

Өөртөө ямар нэгэн зүйл хориглосон мөчөөс тухайн зүйлээ илүү ихээр хүсэж эхэлдэг нь бичигдээгүй дүрэм. Тиймээс аль нэг хоол хүнснээс бүхэлд нь татгалзахын оронд бие махбоддоо дассан амтыг бага багаар мэдрүүлж байх хэрэгтэй. Эс бөгөөс таны "ямар ч чихэр идэхгүй" гэсэн зорилго тань ихдээ хэдэн долоо хоног үргэлжлэн, тэвчээр тань гэнэт тасарч бүх зүйлийг умартан хэтрүүлэн хооллолт руугаа эргэн орох боломжтой. Үр дүнд нь илүүдэл жин, хаван үүсэж, өөрийгөө үнэлэх үнэлэмж доошилж, эрч хүч буурдаг билээ. 

4. Тэнцвэргүй хооллолтоо зогсоох

Тэнцвэргүй хооллолт, илчлэг багатай хоолны дэглэм, хэт бага хэмжээтэй хоол, ургамлын гаралтай тос болон сайн нүүрс усны дутагдал нь хэтрүүлэн идэх зуршил бий болгодог бас нэгэн шалтгаан юм. Тухайлбал, амттан идэх дуршил өндөр байгаа нь D амин дэм, төмөр, ферритиний дутагдалд орсныг илтгэж байж болзошгүй. Хүний бие хоол хүнснээсээ хангалттай эрдэс бодисоо авч чадаагүй тохиолдолд энергиэ нөхөхөөр чихэрлэг зүйлсийг хүсэмжилдэг байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Та зайлшгүй амралт авах цаг болсныг илтгэх 8 шинж тэмдэг
2
2024.04.25
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
3
2024.04.25
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.