<<Хэлсэн хийснэ. Бичсэн үлдэнэ>> гэсэн алдартай үг бий. Улаанбаатар хотын төв талбайд 5-р сарын 17-19-ний өдрүүдэээр хаврын номын баяр болно. Та бүхэн номын баярын үйл ажиллагаанд зочилж, бүх төрлийн ном худалдан авах, зохиолчдын гарын үсгийг цуглуулах, дурсгалын зураг татуулах зэрэг олон сонирхолтой зүйлсийг хийх боломжтой.
Нэрт зохиолч М.Цэдэндорж агсан "Сайн номын сантай бол. Номын сан шиг үнэнч, үхэж үрэгддэггүй, хэдийд ч юм асууя гэхэд бэлэн байдаг багш байхгүй. Сайн номыг хоёр ширхгийг аваад сайн нөхөртөө бэлэглэж бай. Бэлэглэж буй номон дээрээ ухаалаг үг бичиж сур. Тэр ном чамайг төлөөлж тэр айлд үеийн үед амьдарна" хэмээн сануулсан байдаг. Иймд, уншигч та бүхэн худалдан авах номуудынхаа жагсаалтыг эртнээс бэлдэж, төлөвлөгөөгөө нягт боловсруулж амжвал үр ашигтай, өөрт хэрэгтэй худалдан авалтыг хийх боломжтой билээ. Та бүхэн сүүлийн үед хэвлэгдсэн онцлох номуудтай дараах линкүүд дээр дарж, танилцаарай.
1. Энэ хавар уншигчдын гарт анхлан хүрч буй онцлох 30 ном
2. Энэ өвөл хэвлэгдсэн АРВАН ТАВАН шинэ ном
3.Үндэсний номын баяраас онцлох ХОРИН шинэ ном
4. Үндэсний номын баяраас онцлох нь: Уран зохиолын АРВАН ТАВАН шинэ ном
5. Үндэсний номын баяраас онцлох нь: Уран зохиолын бус АРВАН ТАВАН шинэ ном
6. Үндэсний номын баяраас онцлох нь: АРВАН ТАВАН шинэ ном
