UBLife Logo
Ном

Хүн болгон унших ёстой 5 шинэ ази зохиол

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Хүн болгон унших ёстой 5 шинэ ази зохиол

Азийн хүүрнэл зохиол бол дэлхийн утга зохиолын нэгэн том тренд. Маш өргөн сэдэвтэй, төрөл жанр олон тул номд дуртай хүн болгоны сэтгэлийг татдаг. Энд гарах таван бүтээл бол таны заавал унших ёстой зохиолууд юм. 

Усан доорх номын сан, Юми Канэко

Токиогийн төмөр замын дор усан дор нууц номын сан байх ажээ. Маш олон мянган эртний ном хадгалагдаж байх бөгөөд заримдаа ховор номын үнэ хаялцуулах худалдаа явагдана. Зөнч Нострадамусын бүтээл, Леонардо да Винчигийн гар бичмэл гээд л. Гол баатар нь номын санч Мимори. Гэтэл номын санд халдлага гарлаа. Мимори өөрөө мөрдөхөөс өөр арга байхгүй. 

Шидэт номын мухлагийн гудамж, И Чжин, Им Чжихён, Чон Мёнсоп, Чо Ёнчжу, Ким Сора

Хотын нэгэн жижигхэн гудамжинд ид шидэт номын мухлаг байна гээд бодоод үз. Хүнд анзаарагдахгүй ч та тэнд очиж болно. Утга зохиолын шагналын эзэн, Солонгосын алдартай таван зохиолч номын дэлгүүрт болдог жирийн бус явдлуудын талаар хүүрнэжээ. Энэ номыг уншихад та баатруудтай нь цуг таван өвөрмөц номын мухлагт очиж, зүрх сэтгэлээ шинээр нээх юм. Хэн нэгэнд нь итгэл найдвар төрж, зарим нь эр зоригтой болж, нөгөө нь сэтгэлээ тайтгаруулах ажээ. Сүнстэй лангуу, уншигдаагүй номын оршуулгын газар ч гэх шиг, та яг хаана аялаад байна вэ?

Гэрэл зурган сүйт бүсгүй, И Кыми

XX зууны эхээр олон мянган солонгос эрчүүд Хавайн аралд ажил хийхээр явсан юм. Хар ажил хийн зүтгэх тэдэнд гэр бүлтэй болох боломж байсангүй. Тиймээс Солонгос эх орондоо гэрэл зургаар болзоот бүсгүй хайх арга хэрэглэдэг байжээ. Эрчүүд залуу сайхан байх үеийнхээ гэрэл зургийг, заримдаа өөр залуугийн зураг явуулах явдал их байв. Цалин орлогоо ч худал бичнэ. Зуучлагчид Хавайн арлыг диваажин мэт дүрслэх тул солонгос эмэгтэйчүүд бүхнээ хаяад далай гатлан, үзэж хараагүй залуустаа гэрлэхээр явж байлаа. Энэ бол түүхэн бодит үйл явдал бөгөөд гурван найз бүсгүйн тухай өгүүлэх юм.  

Сарны Дарь эхийн охин, Сью Линн Тань

Синъинь бол саран дээр үүрд хоригдох ял сонссон Дарь эхийн охин. Тэнгэрийн гүрэнд тулааны урлаг сурсан тэрээр маш олон адал явдал туулан, ээжийнхээ төлөө зүтгэнэ. Хайр дурлал нэр хүндтэй, мөрөөдөл урван тэрслэлттэй өрсөлдсөн сонирхолтой зохиол. 

Үхлийн Бурханы шөнө,  Кайли Ли Бейкер

Лондонд ад үзэгдсэн Рэн Японд зугтан очно. Дэлхий дээрх өөрийн байрыг олохын тулд тэр Үхэгсдийн оронд очих шаардлагатай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.