1985 оны энэ өдөр буюу зургаадугаар сарын 14-нд Люксембургийн Шенген тосгонд Европын холбоонд нэгдсэн орнуудын иргэд харилцан чөлөөтэй зорчих гэрээ байгуулжээ. Гэрээнд эхлээд Бельги, Нидерланд, Люксембург, Франц, Герман гэсэн таван улс нэгдсэн байна. Одоо тус гэрээнд Австри, Бельги, Чех, Дани, Эстони, Финланд, Франц, Герман, Грек, Унгар, Итали, Латви, Литва, Люксембург, Мальта, Нидерланд, Польш, Португал, Словак, Словени, Испани, Швед, Исланд, Норвег, Швейцар, Лихтенштейн улсууд хамрагдаж байна.
Фото: Global Look Press