UBLife Logo
Newsfeed

Зөн совингоо хэрхэн сонсож сурах вэ?

Зөн совингоо хэрхэн сонсож сурах вэ?

Зөн совин буюу зургаа дахь мэдрэхүй хэдий бодит бус, хуурмаг сэдэв шиг санагддаг ч гэлээ хүн бүрийн дотор оршин буйг бид бүгд мэднэ. Угаас зөн совин, зөн билиг гэдэг тийм ч холын зүйл биш юм. Угтаа бид бүгд зөн билэгч буюу билиг оюун, зөн мэлмийтэй хүн төрөлхтөн билээ. Иймд та бүхэнд зөн совин, дотоод дуу хоолой, түүнийгээ анирдаж сурах талаар багахан мэдээлэл хүргэе.

Зөн совин гэж юу вэ?  

Зөн совин буюу зургаа дахь мэдрэхүй гэдэг бид бүхнийг гаднын аюулаас хамгаалж байдаг өгөгдөл агаад энэхүү мэдрэмжийг тайлбарлахаас өмнө бодол гээч юу болохыг тайлбарлавал зүйтэй. Бодол бол бид бүгдийн амьдралаас сурч дадсан, ойлгосон логик ухаан буюу зүй тогтолт ухаан юм. Харин зөн совин гэдэг айдас, төсөөлөн бодохоос ангид мэдрэмж бөгөөд таны туулсан амьдралаас үл шалтгаалан агшин зуур аль эсхүл хүчтэй мэдрэгдэх мэдрэмж гэж тодорхойлж болно. 

Зөн совингоо сонсож сурснаас бид гаднын халдлага, гарз гэх мэт аюулт зүйлсээс сэргийлэх боломжтой ба мөн нөгөөтээгүүр сайн сайхан зүйлийг ч зөнгөөрөө тань мэдэж боломжтой. Тэгвэл зөн совингоо хэрхэн сонсож сурах вэ?

Эдгээр шинж тэмдгүүд зөн совингийн тань өгч буй дохио юм.

Гэмтэх 

Алхимич ном дээр гардаг шиг юуны түрүүнд шинж тэмдэг буюу дохионуудыг анзаарах хэрэгтэй.  Жишээ нь гэмтэх байж болно. Хэрэв та үргэлж хаалганд ямар нэг юмаа цохих, бүдэрч унах, санамсаргүйгээр бэртээд байвал энэ нь таныг буруу замаар яваад байна гэсэн дохио байх магадлалтай. Мөн аливаа хол замд гарахын өмнө эсвэл шийдвэр гаргахын өмнө гэмтэх нь тухайн зүйлийг түр хойшлуул гэсэн дохио байж болно.

Дотоод амар амгалан алдагдах 

Дотоод амар амгалан байхгүй болох буюу шалтгаангүйгээр дарамт мэдрэх, сэтгэл түгших, ямар нэг зүйл тохиолдох гэж буй мэт мэдрэмжид хүчтэй автах зэрэг нь сэтгэл судлал талаас anxiety буюу сэтгэлийн түгшүүр гэж тайлбарлаж болох ч далд утгаараа амьдралын томоохон өөрчлөлтийг зөнгөөрөө мэдэрч буй мэдрэмж байж болно. Хэрвэ танд сүүлийн үед ямар нэг зүйл тохиолдох гэж буй мэт хүчтэй мэдрэмж төрж буй бол бүү айгаарай. Угаас энэ ертөнцөд үүрдийн орших зүйл нэгээхэн ч үгүй бөгөөд агшин зуурт маш олон зүйл тохиож болдгийг санах хэрэгтэй.

Давхцалууд  

Angel numbers буюу ижил тооны давхцалууд нь таныг ихэвчлэн зөв явж буйг илтгэсэн дохио байдаг. Энэ нь ижил цаг, машины дугаар, самбарын дугаар зэрэг ямар ч байдлаар илэрч болох учраас хэрэв та анзаарсан бол итгэлтэйгээр урагшлаарай. Мөн та бүгд энэ талаар дэлгэрэнгүй мэдмээр бол ЭНД дарна уу. 

Зүүд 

Зүүд нь шинжлэх ухаан талаас олон янзаар тайлбарлагддаг ч мөн зөн совингийн тусгал байж болно. Зарим тохиолдолд зүүдээр дамжуулан гэнэтийн тохиох зүйл, жирэмслэх, шилжин суурьших зэрэг амьдралын том үйл явдлуудаа урьдчилан мэдсэн олон хүмүүс бий.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
3
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.