UBLife Logo
Newsfeed

Playtime-аар юу өмсөх вэ?+ Танд хувцаслалт санал болгоё

Playtime-аар юу өмсөх вэ?+ Танд хувцаслалт санал болгоё

Юу юугүй "Playtime" болох гээд юу өмсөх өө шийдээгүй л явна уу. Тэгвэл та бүхэнд зориулаад үнэт хэдэн зөвлөгөөнүүдийг, загварлаг санаануудтай хамт хүргэе.

2023 оны хувьд чиг хандлага илүү 90-ээд оны минималист хэв маягаар тодорхойлогдсон бол энэ жилийн хувьд корсет, шидтэний хэв маяг фестивалийн талбай дээр ноёрхоод байна. Хэрэв та бүгд юу өмсөх, үс засалт, нүүр будалтдаа санаа зовж буй бол 'Pinterest' сайн ух гэж зөвлөе.

Юу өмсөх вэ?

Корсет

Корсет энэ жилийн супер тренд болж байгаа гэхэд хилсдэхгүй. Биеийг цэгцтэй харагдуулахаас гадна ямар ч биеийн бүтэцтэй хүнд гайхалтай зохицдог, олон төрлийн хувцаслалт дээр хөврүүлж болдог шилдэг шийдэл. Та бүгд өөрт таарсан гайхалтай корсетийг хайж байгаа бол Macherella-ийн хаягаар зочлоорой. Мөн корсетийг зөвхөн бүсгүйчүүд тайлаа тодотгох гэж өмсдөг гэсэн ойлголт байхгүй шүү. Эрчүүд ч мөн цээж, нуруугаа тодотгох гэж өмсөж болно. 


Dune look

Бас нэгэн эрчийг авч байгаа хувцаслалт бол Dune look. Элсэн манханд явж байгаа аль эсхүл ангараг гарагаас ирсэн мэт энэхүү хувцаслалт нь аль ч хүйсийн хүнд зохиохоос гадна биед эвтэйхэн сонголт болж чадна гэдэгт итгэлтэй байна. Энэхүү хувцаслалтыг дэлгүүрээс хайгаад хэрэггүй дээ. Яг одоо өөрт ойр зах ороод бор шаргал, хар даавуу аван бага зэрэг бүтээлчээр сэтгэхэд л болно. Мэдээж тус хувцаслалтад  гутал маш чухал.


Mини, мини, мини...

Тэнгисийн эрэг дээрх 24/7 шоуны оролцогч нарын хувцас загвар охид залуусын чиг хандлагыг нэлээдгүй өөрчилсөн гэдэгт итгэлтэй. Зураг дээр харж байгаачлан мини дресс, болон гоёмсог бүс, мини топ гэх мэт бүх зүйл нь жижиг загвар бас тренд болоод буй. Тус хувцаслалтыг бүрдүүлэхдээ цаг агаарыг урьдчилан тооцоолоорой гэж зөвлөе. Нэмэлт савхи ч юм уу хүрэм авч явбал оройн цагаар хэрэг болно шүү.


 Хиппи, бохемийн загвар

Хэзээд моданаас гардаггүй хиппи, бохем загвар биед эвтэйхнээс гадна бусдаас чамайг онцлох болно. Онцгой, содон, эрх чөлөөнд дурлагсдын загвар. Унжлага, бор хүрэн ба зөөлөн дулаан өнгөнүүдийн хослолоос сонгоорой. 


Нэмхэл топ, нэхмэл даашинз

Сүүлийн хэдэн жил загварын эрчийг аваад буй нэхмэл загвар жилээс жилд тэлж, бүтээлч болж буйг харахад таатай байна.


Earthy style

Цэцэг навчны хээтэй даашинз дээр чимх өөртөө итгэх итгэл нэмэхэд л чи гайхалтай харагдах болно.


Энгийн бөгөөд эвтэйхэн

Аль ч газрын хөгжмийн томоохон фестивалиуд хот суурин газрын тоглолтоос шал өөр болдог. Өөрөөр хэлбэл задгай талбайд олон цаг үргэлжилнэ гэсэн үг. Иймд тав тух нэг дүгээрт гэдгийг санаарай. Ер нь хөгжмөөс мэдрэмж авч байхад гадаад төрх хэнд хамаатай гэж. Юу дуртайгаа өмс!

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.