ОУОХ-ноос Парисын олимпод оролцож болох орос тамирчдын нэрсийг зарласан. Энэ жагсаалт байнга өөчрлөгдөж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 26 тамирчин (албан ёсоор татгалзсан хүнийг хассан ч оролцохоо батлаагүй тамирчдыг багтаажээ) бичигдээд байна. Орост одоо Парис олимпод оролцох болсон тамирчдаа ад үзэх арга хэмжээ өргөн болж байгаа тул худлаа эх оронч үзэлтэй царай гаргаад олимпын наадмаас татгалзаж байгаа тамирчид цөөнгүй гарч байна.
Ингээд ОУОХ-ны зөвшөөрөлтэй тамирчдын нэрсийг үзье.
Чөлөөт бөх, сонгомол (эрэгтэй 11, эмэгтэй 5 эрх)
Начын Монгуш
Шамиль Мамедов
Арслан Багаев
Абдулла Курбанов
Алан Остаев
Магомед Муртазалиев
Наталья Малышева
Алина Касабиева
Елизавета Петлякова
Вероника Чумикова (өөрөө татгалзсан)
Дугуй (эрэгтэй 1, эмэгтэй 2 эрх)
Тамара Дронова
Алена Иванченко
Глеб Сырица
Александр Власов (өөрөө татгалзсан)
Завь (эрэгтэй 2 эрх)
Алексей Коровашков
Захар Петров
Жүдо (эрэгтэй 7, эмэгтэй 5 эрх)
Махмадбек Махмадбеков
Валерий Ендовицкий (оролцохоо баталгаажуулаагүй)
Элис Старцева (оролцохоо баталгаажуулаагүй)
Дали Лилуашвили (оролцохоо баталгаажуулаагүй)
Жүдо бөхийн хувьд ОХУ-ын жүдо бөхийн холбооноос нэг ч тамирчин илгээхгүй гэж зарласан. Харин ОУОХ-ны мэдээллээр Махмадбеков Парис олимпод оролцохоо мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар Махмадбек Махмадбековыг татгалзуулах оролдлого явагдаж байна.
Усанд сэлэлт (эрэгтэй 1 эрх)
Евгений Сомов
Батут (эмэгтэй 1 эрх)
Анжела Бладцева
Теннис (эрэгтэй 4, эмэгтэй 4 эрх)
Даниил Медведев
Роман Сафиуллин
Екатерина Александрова
Мирра Андреева
Павел Котов
Диана Шнайдер
Анастасия Потапова (өөрөө татгалзсан)
Дарья Касаткина (өөрөө татгалзсан)
Андрей Рублев (өөрөө татгалзсан)
Карен Хачанов (өөрөө татгалзсан)
Людмила Самсонова (өөрөө татгалзсан)
Анна Калинская (өөрөө татгалзсан)